Боржигин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Боржигин (ᠪᠣᠷᠵᠢᠭᠢᠨ) нь Их Монгол Улсын хаадыг төрүүлэн гаргасан, Монголын нэгэн овог аймаг юм.

12-р зууны үед Монголын тал хээрийн зүүн хойд хэсгээр нутаглаж байсан монгол аймгуудын нэг хүчирхэг овог нь Бодончар мунхагаас үүдэлтэй, Боржигин овог байсан юм. Тэдний дундаас Хамаг Монголын хан Хабул зэрэг алдартай хүмүүс төрөн гарч, Монгол аймгуудыг захирч ирсэн аж. Улмаар Боржигин овгийн Чингис хаан монгол угсаатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулсан юм.

Боржигин овгийн үүсэл[засварлах]

Монголын нууц товчоонд бичигдсэнээр, Бөртэ чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гатлан ирж, Онон голын орчимд нутаглах болсон бөгөөд түүний 11 дэх үеийн удам Добу мэргэний бэлэвсэн гэргий Алунгуа нөхрөө нас барсны дараа тэнгэрийн тааллаар 3 хүүтэй болсны бага нь Бодончар мунхаг бөгөөд тэр Боржигин овгийн өвөг болсон юм. Ийнхүү Монголын нууц товчоонд Боржигин овгийг тэнгэр язгууртай хэмээн дүрсэлсэн байдаг.

Боржигин овгийн Хабул хаан монголчуудыг захирч байсан үед тэд хүчирхэгжиж байсан боловч түүний дараа хаан болсон, Хабулын хаяал Амбагай татаруудад баригдан Алтан улсад хүргэгдэн цаазлагдах зэргээр хөрш улс, овог аймгуудын түрэмгийлэлд өртөж байжээ. Хожим Хабул хааны үр сад Хиад Боржигин гэгдэх болж, Онон голын эхээр нутаглах болсон бол Амбагай хааны үр сад нь Тайчууд гэгдэх болжээ.

Их Монгол улсаас хойших үед[засварлах]

Их Монгол Улсад Чингис хаан болон түүний 3 дүү болох Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигин нарын үр удам нь "Алтан ураг" хэмээн нэрлэгдэж байв. Юань гүрэн мөхөж, монголчууд нутаг руугаа шахагдсаны дараа нэг хэсэг Боржигин овгийнхны эрх мэдэл суларч ирсэн ч Даян хааны үед Боржигинчуудын удирдлаган дор Монгол үндэстэн дахин нэгдэж, тэр үеэс хойш 20-р зууны эхэн хүртэл, Манжийн эрхшээлд байх үед ч Боржигин овогтнууд төрд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.

Цагаан ястны ургийн хэлхээ[засварлах]

1.Бөртэ-чино————————————Гоо-марал
2.Батцагаан'
3.Тамача
4.Хоричар мэргэн
5.Хужим буурал
6.Саль хачау
7.Их нүдэн
8.Шинэсочи
9.Хариу
10.Боржигидай мэргэн————————————Монголжин-гуа
11.Торголжин баян————————————Борогчин-гуа
     _____↓__________
    ↓                ↓
12.Дува сохор      Добу мэргэн—————————————Алун-гуа
        _______________↓_________________________________________________
       ↓               ↓              ↓               ↓                  ↓
   Бэлгүнүтэй      Бүгүнүтэй     Буха хатаги     Бухату салжи     13.Боданчир мунхаг(Боржигин овогтон)
                                          _______________________________|
                                         ↓
                                14.Барим ширату Хабич баатар15.Мэнэнтудун
           ______________________________↓____________________________________________________________
          |             ↓                ↓               ↓                ↓             ↓             ↓
          |           Хачин            Хачау          Хачула           Харалдай       Хачиун       Начинбаатар                   
          |
          |
          ↓
     16.Хачи хүлэг——————————Намулун
          |_____________________________________
                                                ↓
                                            17.Хайду
                              __________________↓_________________________________________
                             ↓                                     ↓                      ↓ 
                    18.Байшин хор догшин                      Цирхай лянхуа           Цаужин ортогай
                             ↓                                     ↓
                    19.Тубинай сэцэн                         Сэнгүн бүлгэ
                       ______↓___________                          |
                      ↓                  ↓                         |
                20.Хабул хаан           Сэмсэчүлэ                  |
                      |                    ↓                       |
                      |                 Бүлтэчү баатар             ↓
                      |                                     21.Амбагай хаан
        ______________↓_______________________________________________________________________________________________
       ↓                      ↓                       ↓                ↓           ↓              ↓                   ↓
    Охинбархаг           Бартанбаатар            Хутагт монхор         |         Хулан          Хадаан           Тодойн отчингин
        ↓                     |                       ↓                |           ↓
     Хутагт жүрхи             |                     Бүри бөх           |        Их цэрэн
     _____↓_____              |                                        |
    ↓           ↓             |                                        ↓
22.Сэчэ бэхи   Тайчу          |                                   Хотула хаан
                              |                                 _______↓________________________
            __________________↓____________________            ↓               ↓                ↓
           ↓            ↓            ↓             |        Зочи             Хирмау            Алтан
       Мэнгэтү        Нэгүүн      
          хиан          тайж       отчигин          |
                                                   ↓
                           Өүлэн————————————23.Есүхэй баатар——————————————————Сочигил
         ______________________↓____________________________               _____↓____
        ↓            ↓            ↓            ↓            ↓             ↓          ↓  
        |          Хасар       Хачиун       Тэмүгэ        Тэмүлэн      Бэгтэр      Бэлгүтэй
        |___________________________________________________                                                               
                                                            ↓
                                                 24.Чингис хаан Тэмүжин————————————Бөртэ-үжин
                                                    (1162-1189-1227)                   
                        ____________________________________↓_________________________________
                       ↓                           ↓                    |                     ↓
                   Зүчи(1183-1227)          Цагаадай(1185-1242)         |               Тулуй(1193-1232)                     
                       ↓                           ↓                    |                     |
                   - Бат хан                  - Мэнгэтү                |                     |
                   - Бэрх                  - Бүри                   |                     | 
                   - Тангуда                   - Мочи                   |                     |
                   - Цобай                     - Есөнмөнх               |                     |
                   - Хонх-Очир                 - Баядар                 |                     |
                   - Бэрх-Очир                 - Шимүнэ                 ↓                     |
                                                              Өгэдэй хаан(1186-1229-1241)     |
                                   _____________________________________↓______               |
                                  ↓               ↓             ↓              ↓              |
                              Гүюг хаан        Годун         Хүдэн           Хүчү             |
                          (1206-1246-1248)            ________________________________________|
                     ________________________________↓_________________
                    ↓              ↓         |            ↓            ↓
                Мөнх хаан       Хүлэгү хан       |            Муха        Аригбөх
            (1208-1251-1258)                 |
                                             ↓
                                  Монголын Их Юан Гүрний хаан
                                  Хубилай хаан(1216-1260-1294)
                       ______________________↓________________________
                      ↓                ↓              ↓               ↓
                      нэр нь тодорхойгүй           Чингим           Номуган   
                                ______________________↓___________________
                               ↓                      ↓                   ↓
                             Гамала                Дармабала           Өлзийт Төмөр хаан(1265-1294-1307)
                               |            ___________↓________________
                               |           ↓                           |
                               |     Хайсан хүлэг хаан                 | 
                               |      (1265-1294-1307)                 ↓
                               ↓            |                      Аюурбарбад буянт хаан
                         Есөнтөмөр хаан     |                      (1285-1312-1320)
                        (1285-1312-1320)    |             _____________↓_________
                                            |            ↓                       |
                                            |       Шадбал гэгээн хаан                 |
                                            |     (1303-1321-1324)               ↓
                                            |                                Ашидхэв хаан      
                                ____________↓____________            (1328 оны 8 сард суугаад 11 сард таатал төгссөн) 
                               ↓                         |
                           Хүслэн хаан                   |
                           (1328-1329)                   ↓
                               |                   Төвтөмөр хаан
                               |                  (1303-1328-1332)
                  _____________↓__________________________
                 ↓                                        |                                        
          Ринчинбал хаан                                  ↓
    (1325-1332-1сар болоод алагдсан)             Тогоонтөмөр хаан
                                                 (1320-1333-1370)
                                           _______________↓___________________
                                          ↓                                   |
                                     Билэгт хаан                          |
                                      (1370-1378)                             ↓
                                                                        Tөгстөмөр хаан
                                                                       (1342-1378-1388)
                                    __________________________________________↓___________
                                   ↓                           |                          ↓
                               Энхзоригт хаан                        |                      Хархуцаг дүүрэн
                           (1359-1389-1392)                    ↓                          |
                                                          Элбэг нигүүлсэгч хаан                      |
                                                       (1361-1393-1399)                   |
                                        _______________________↓__________                |
                                       ↓                                  |               |
                                 Гүнтөмөр хаан                          ↓                |
                                (1377-1400-1402)                   Өлзийтөмөр хаан        |
                                                                   (1378-1408-1411)       |
                                                                          ↓               |
                                                                     Дэлбэг хаан          |
                                                                   (1395-1411-1415)       |
                                                        __________________________________↓
                                                       ↓
                                                  Адай хаан
                                               (1400-1426-1438)
                                _______________________↓_____________________
                               ↓                       |                     |
                          Тайсун хаан                 ↓                     |
                        (1424-1439-1452)         Агваржин хаан               |
                               |         (1453-1452-мөн ондоо алагдсан)      ↓
                               |                        |                Мандуул хаан
                     __________↓________                |                 (1426-1463-1467)
                    |                   ↓               |
                    ↓               Махагүргис хаан         |
               Молон хаан         (1446-1455-1456)      |
             (1437-1456-1462)                           ↓
                                                 Хар хуцаг хун тайж
                                                        ↓
                                             Баянмөнх жонон—————————————Шихэр тайху
                                                        ↓
                                                 Батмөнх Даян хаан
                                                 (1464-1470-1517)
            ____________________________________________↓_________________________________________________________________
           ↓            ↓        |        ↓           ↓            ↓          ↓        ↓           ↓        ↓             ↓
        Төрболд     Улсболд      |     Арсболд     Очирболд     Алчуболд    Убсанж   Ариболд     Гэр-од     Гэр-Болд    Гэрсэнз
           |                     ↓                                                                                        ↓
           |               Барсболд хаан жонон                                                                             - Ашихай
           |              (1488-1517-1519)                                                                            - Ноёнтой
           |                     ↓                                                                                    - Онохуй
           |               - Гүнбилэг жонон                                                                           - Амин дураль
           |               - Мэргэн жонон                                                                             - Дарь
           |               - Алтан хан                                                                               - Далдан         
           |               - Лабу тайж                                                                                - Саму
           ↓________________________________________________________
                                                                    ↓
                                                          Бодь Алаг хаан(1498-1520-1547)
                                              ______________________↓_________________________________
                                             ↓                      ↓           ↓           ↓         ↓
                                      Дарайсүн гүдэн хаан               Хөхөчи       Отгон      Умаду      Гүнг
                                     (1520-1548-1557)
                     ________________________↓_________________________
                    ↓                   ↓             ↓                ↓
            Түмэн засагт хаан         Хожту         Үйзэн          Тайзун
            (1539-1558-1592)
                    |_________________________________________
                                                              ↓
                                                         Буян сэцэн хаан(1555-1593-1603)
                                                 _____________↓___________
                                                ↓                         ↓
                                           Мангас тайж                Мэргэн тайж
                                                ↓                    
                                          Лигдэн хаан(1592-1593-1603)

Орчин үед[засварлах]

Монгол улсад социализмын үед хэрэглэгдэхээ больсон овгийн нэрийг ардчилал ялсны дараа сэргээх хөдөлгөөн өрнөж, иргэний үнэмлэхт овгийн нэрийг бичдэг болсон. Тэр үед Боржигин овогтой хэмээн бүртгүүлсэн хүн маш олон гарчээ.