Онон гол
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Онон голын дээд бие дэх Чингис хааны төрсөн нутаг гэгдэх газар
Онон гол нь Монгол улсын Хэнтийн нуруунаас эх авдаг, Хар мөрний нэгэн салаа гол юм. Ус цуглуулах талбай нь 94,010 км².
Зүүн хойд зүгийг чиглэн Монголын нутгаар 298 км зам туулж, Оросын Холбооны Улсын хилийг давж, Сибирийн Чита мужийн нутгаар дайрна. Нийт 818 км урсаад, Ингода голтой нийлж Шилка голыг үүсгэнэ.
Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан Онон голын дээд бие дэх Дэлүүн Болдогт төрсөн гэгддэг бөгөөд 1206 онд түүнийг их хаанд өргөмжлөх Их Хуралдай ч бас Онон голын хөвөөнд болжээ.
Онон-Шилка-Хар мөрөн нь уртаараа (818км + 560км + 2,874км) дэлхийд эхний 10-т орно.