Бодидара отгон тайж

Бодидара отгон тайж (1514-?) нь Монголын Барсболд сайн алаг хааны 6-р хөвгүүн. Боржигин овогтон. Юншээбүү, Асуд аймгийг захирч байсан Убсанз чин тайжийн хоёр хөвгүүн Ачу тайж, Шар тайж хоёр хоорондоо дайтаж үгүй болсны хойно Бодидарад Асуд, Юншээбүүг захируулжээ. Түүний нутаг нь Сюаньфугийн Жанчхүүгээс хойд зүгт хорин өдрийн зайд байсан.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Бодидара отгон тайж бээр Энхдара дайчин ноён[1], Эсэндара дурагал ноён[1], Номдара холучи тайж[1] гэх гурван хөвгүүнтэй.

  • Энхдара дайчин ноён нь Энхсэцэн ноён, Эсэн үйзэн ноён, Өлзийт абай гэх гурван хөвгүүнтэй.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 Шар тууж. УБ., 2006. т.76