Эсэн тайш
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Эсэн тайш(ᠡᠰᠡᠨ ᠲᠠᠢᠱᠢ) хаан нь Тайсун хааны ерөнхий сайд байсан Ойрадын Тогоон тайшийн хүү бөгөөд 1407 оны улаагчин гахай жил төржээ. Тэрбээр XV зууны дундуур Ойрад, Монголыг нэгтгэн 1452 оны хар бичин жил дор бүх Монголын хаан болжээ. Мин улстай хамгийн чадварлаг тэмцсэн (Тумугийн тулалдаан) их жанжин юм. Алтан ургийн биш учир язгууртнууд түлхэн унагаажээ. 1455 оны хөхөгчин гахай жил дор алагджээ.
