Монгол Улс 1368-1691

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
(Умард Юань-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Улс төрийн бутралын үеийн Монгол
Монгол Улс
хаант улс

 

1368–1691
 

 

Нийслэл Шанду (1368–69)
Инчан (1369–70)
Хархорум (1371–88)
Хэл аялгуу Монгол хэл
Шашин шүтлэг Бөө, хожим Буддын шашин
Төр засаг Хаант засаг
Онцлох дөрвөн хаан Хаадын бүрэн жагсаалтыг эндээс үзнэ үү.
Legislature Их Засаг
Түүхэн он дараалал 14-р зуунаас 17-р зуун
 - Юань улсын төр мөхөж Монголын их хаан нутагтаа буцсан намар
 - Төгстөмөр хаан алагдсан 1388
 - Батмөнх Даян хаан Монгол үндэстэнг дахин нэгтгэсэн. 1483–1510
 - Сүүлчийн хаан Лигдэн нас барав. 1634
 - Disestablished

Монгол Улс нь Монголын эзэнт гүрний дараа 1368-1691 онд оршин тогтносон монголчуудын улс юм. 14-р зууны сүүл үеийн зарим монгол хаад болон Эсэн хаан "Умард Юань" нэрийг хэрэглэж байсан ч ихэвчлэн "Монгол Улс" гэсэн албан ёсны нэрийг хэрэглэж байжээ. Мөн түүхийн судалгааны ном зохиолуудад энэ үеийг "бага хаадын үеийн Монгол", "улс төрийн бутралын үеийн Монгол" ч гэж нэрлэдэг.

Их хаан Монголд эргэн ирсэн нь[засварлах]

Тогоонтөмөр хааны үед Монголын байлдан дагуулагчид Хятад, Монгол болон бусад Азийн орнуудын ард түмнийг ихээр дарангуйлснаас тэдний амьдрал хэцүү болж, бослого хөдөлгөөн ихээр гарах болсон. Өдрөөс өдөрт хүчээ авсан бослого хөдөлгөөн нь Хятадад төвлөрсөн байсан Юань гүрний төрийн ноёрхлыг түлхэн унагасан байна. Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр бараа бологч сайд, ноёд, торгон цэргээ дагуулан 1368 онд Монголдоо эргэж иржээ. Мингийн арми тэдгээрийг хөөж Монголд ялалт байгуулсан ч гэсэн Монголыг эзлэж чадсангүй. Гэлээ ч гэсэн 1380 онд Хархорум болон бусад Монголын хотуудыг сүйтгэжээ. Мөн Монголчуудын соёлын дэвшил хөгжлийг устгаж, Монголчууд XVI-XVII зууны сэргэн мандалт хүртлээ Их Монгол улсын өмнөх нүүдэлчин амьдрал руугаа эргэн оржээ. Өмнөхөөс ялгаатай нэг гол зүйл нь овгийн зохион байгуулалт биш, отог буюу газар нутгийн байршлын зохион байгуулалттай амьдрах болжээ. Минд хотуудаа сүйтгүүлэн шатаалгасны улмаас монгол ноёд дахиж хот барилгүй нүүдэллэн амьдрах болсон бололтой. Энэ нь дайсны довтолгооноос хамгаалах ач холбогдолтой байсан ба дайсан довтолсон тохиолдлолд хүн, мал, эд хөрөнгөө аваад хойд зүгт Сибирь рүү холдон нүүдэг байв. Ийнхүү монголчууд нүүдэллэн амьдарч ухрах, довтлох аль аль аргуудыг хэрэглэж байсан тул Хятадын Мин улс Монголыг бүхэлд эзэлж чадаагүй юм.

Монгол байн байн Хятад руу довтолж, тэр нь дотоодын ноёдод дарамт болж, эзэнт улсын улс төрийн бутрал улам хүчтэй болоход нөлөөлсөн байна. Ноёд хааны захиргаанаас гарч, бие даахыг хичээн, эрх мэдэл, газар нутгийн төлөө тэмцэлдэж эхэлснээр хоорондоо эв эегүй болж, энэ нь бутралд хүргэсэн байна. Энэхүү бутрал нь 300 орчим жил үргэлжлэн Монголчууд болон Монгол орныг туйлдуулсан. Энэ хооронд (1368-1634 онд) Монгол улсын төрийг 22 хаан солигдон барьсан ч тэдний олонх нь хорлогдож, цаг бусаар хорвоог орхижээ. Хятад руу довтлох нь нэгд тэнд үлдсэн монголчуудаа чөлөөлөх хоёрт Хятадыг дахин эзлэх зорилготой байв. Дундад зууны монгол сурвалжуудад Тогоонтөмөр 40 түмэн монголоос 6 түмэнг авч гарав гэсэн байдаг ч ихэнх монголчууд уулаасаа Монголдоо байсан бололтой. Харин Хятадад 250,000-с[1] доошгүй монголчууд Хятадын хойд, төв, өмнөд хэсгээр байсан нь нилээд нь алагдаж үлдсэн нь Минд дагаар ороход хүрчээ. Юань улсад нийтдээ 1,5 саяаас доошгүй монголчууд байсан бололтой.

Энэ үед Хятадын хаан монголчуудыг нутагт нь буцаахгүй байх, устгах тушаал гаргажээ. Юннань зэрэг өмнөд мужуудад байсан монголчууд болон Юаний лал цэргүүд хамтран Хятадтай байлдсан ч давуу хүчинд дийлдэн ялагдав. Бууж өгсөн монгол цэргүүд нэгэнт гэр бүлтэйгээ хамт нутаг буцаж чадаагүй тул Хятадын армийн бүрэлдэхүүнд орж Монголын эсрэг байлдах болов. Хятадад 15-р зууны дунд хүртэл монгол сургууль ажилладаг, монгол хэлээр ном гаргадаг байсан байсан ба тэд яваандаа уусан алга болсон бололтой. Тэднээс үлдсэн цөөн тооны хүмүүс нь Сычуань, Юннань мужийн монголчууд болно. Эдгээр хүмүүс хавлага хяхалтаас болгоомжилж нэрээ хятад болгон өөрчилж өөрсдийн гарлаа хэдэн зуун жилийн турш нууж иржээ. 1950-иад оноос хойш тэдний зарим хэсэг нь монгол гэдгээ батлахын тулд нилээдгүй хөрөнгө зарж шүүхээр хөөцөлдсөний эцэст Хятадын засгийн газраас монгол гэдгийг нь хүлээн зөвшөөрчээ.

Хятадын довтолгоонд өртсөн Монгол орон Өвөр Монголыг бүхэлд нь алдсан ч 15-р зуунд эргүүлэн авчээ.

Монгол энэ үед Алтайн нуруунаас баруун тийш орших Баруун Монгол буюу Ойрад, түүнээс зүүн тийш орших Зүүн Монгол гэсэн 2 хэсэгт хуваагджээ.

Урианхай Өвөрмонголын хамгийн зүүн талд, Цахар Урианхайн хойно, Юншээбү Түмэд, Цахарын дунд, Хошууд Ойрадын нутгийн баруун өмнө талд (Хами орчим буюу Шиньжааний зүүн хэсэгт), Цорос, Өөлд хоёр Торгууд, Хошууд хоёрын дунд (Шиньжааний баруун хэсэгт, Или мөрний хөндийд), Торгууд Шиньжааний баруун хойд хэсэгт буюу хойд Тарвагатайн нуруунд, Дөрвөд хамгийн хойно Зайсан нуур орчимд Эрчис мөрний савд нутаглаж байв. Халх түмний баруун хэсэгт баяд, хотгойд, зүүн хэсэгт барга нар ордог байв. Цахар түмний хойд хэсэгт урад, муумянган, дөрвөн хүүхэд (зүүн дөрвөд), авга, авганар, үзэмчин, хуучид зэрэг аймаг амьдарч байв. Цахарыг харъяанд Хянганы зүүн, зүүн урд талаар байсан хорчин, дагуур, жарууд, жалайд, горлос, аохань, найман, баарин, хишигтэн, онгуд нар бүрэлдүүлдэг байсан байна. Юншээбүү харчинтай ижилсэн сууж мөн адил харчин гэгдэх болж байв. Цахарын нутаг одоогийн Өвөрмонголын Шилийн голд, Урианхайнх Зуу-удын чуулганд, Ордосынх Их-Зууд, Түмэдийнх Хөх хот орчимд, юншээбүүгийнх Хаалган (Жанчхүү) хотын зүүн хойно, хойд талаар байжээ. 1393 онд үхсэн Ойрадын ноён болох Мөнхтөмөрийн гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд захирагдахгүйгээ зарлажээ. Ингэснээр тэд тусгаарлаж, Мин династийнхан аль хүч багатайд нь туслаж, нөгөөг нь дарах бодлого явуулж байлаа.

1418 онд Тогоон тайш Ойрадыг удирдахаар боллоо. Тэрээр бүх Монголыг нэгтгэж Тайсуныг хаан болгоод өөрөө тайши (шадар сайд) нь болжээ. Түүний дараа хүү Эсэн тайш нь хятадтай дайтахаар болж байсан ч Тайсун хаан эсэргүүцэж больжээ. Тайсун хаан 1451 онд алагдснаар өөрийгөө хаанаар зарлажээ. Эсэн тайши Моголистантай байнга дайтаж байсан ба 1455 онд бослого гаргагчдад алагджээ.

Сэргэн мандалтын үе[засварлах]

Монгол орон 14-17-р зуунд: Монгол Улс, Дөрвөн Ойрад, Моголистан
16-р зууны Сибирь. Энэ зургийг зарим нэг алдаатай хийсэн бололтой. Балагад- буриадын нэг бүлэг. Калмыки-ойрдууд. 16-р зууны сүүлээр ойрдууд Сибирь рүү газраа тэлж халимагууд нүүж эхэлжээ. Телес, телеут нь Алтайчуудтай ойр төрөл угсаатан. Тэр үед киргизүүд Тэнгэр уулын, Сибирийн киргиз гэсэн 2 хэсэгт хуваагдаж байв. Зарим монголчуудыг Лена мөрний дунд урсгал хавиар байсан гэж тэмдэглэжээ. Зурган дээрх байршлаар дагуурчууд (дауры) Онон мөрний дунд урсгалаас Амар мөрний урд эрэг, Ноон, Сунгари мөрний сав газрыг бүхэлд нь хамран Номхон далай хүртэл тархсан байна. 1900 онд хийсэн зураг

Монголыг дахин нэгтгэж чадсан бол Чингис хааны удам Батмөнх Даян хаан юм. Түүний өмнө хаан байсан Мандуул нь хүүгүй байсан тул бага хатан Мандухай Батмөнхтэй сууж түүний нэрээр улсыг захирч байжээ. Монгол судар бичигт: "Тогоонтөмөр хаанаас хойш хэд хэдэн хаадын үе тасарч явахад" Мандухай хатан Мандуул хааны дүү, Баянмөнх жононгийн 7 настай өнчин хүү Батмөнхийг Монголын нөлөө бүхий ноёдтой хамтран 1470 онд хаан ширээнд өргөмжилж, "Даяарыг эзлэх болтугай" хэмээн даян хаан цол олгожээ. Монгол улсыг нэгтгэх эрх ашгийн үүднээс Мандухай бага залуу Батмөнхийн хатан болсон. Батмөнх даян хааны төр барьж байх эхний үед улс төрийн үйл ажжиллагаанд Мандухай сэцэн хатны үүрэг их байсан. Тухайлбал: Мандухай Монгол ноёдын саланги, бутархай байдлыг арилгахын тулд Дөрвөн Ойрадыг дагуулан нэгтгэхийг чухалд үзэн өөрийн биеэр цэрэглэн дайрч хааны захиргаанд оруулсан байна.

Батмөнх хааны үйл ажиллагаа нь:

  • Монголын нутаг дэвсгэрийг хураан захирах
  • Төрийн нэгдлийг хангахад чиглэгдсэн байсан.

Батмөнхийг төр барьж байх үед биеэ дааж орших гэсэн ноёдын эсэргүүцэл ихээр гарч байсан ч тэдгээрийг цаг тухайд нь дарж байсан байна. Батмөнх хаан Монголыг нэгтгэн захирахдаа дараах шинэчлэлийн бодлогыг явуулсан.

  • Алтан ургийнхны байр суурийг бэхжүүлэх
  • Эзэлсэн газраа өөрийн хөвгүүддээ хуваарилан өгөх гэх мэт. Эзэмшил нутгаа хөвгүүддээ хувь болгон таслан өгсөн нь Монголын үйлвэрлэх хүчинд эерэгээр нөлөөлжээ. Малчид эзэн ноёны тодорхой нутагт нүүдэллэж, мал аж ахуйг хөтлөх шинэ арга барил нэвтэрч, ноёнд ноогдуулах алба нарийн болж, улсын санг нэмэгдүүлж байжээ.

Батмөнх даян хаан 1470 - 1517 онд Монголын төрийг барьснаар олон жил үргэлжилсэн феодалын хямрал дажин, гадаадын довтолгоо дайралтыг зогсоосон байна. Батмөнх халх түмний эзэн байгаад зогсоогүй бараг бүх Монголыг нэгтгэн захирсан их хаан билээ. Монголчууд нэгэн хааны эрхэнд орж захирагдах болсон нь Монголыг тусгаар тогтнох байдлыг бэхжүүлж, үйлдвэрлэх хүчний хөгжилд түлхэц болсон.

Мандухай нь Ойрадыг цохин Монголыг нэгтгэж чадсан ч Батмөнх нас барсны дараа Монгол буцаад өмнөх хэвэндээ оржээ.

XVI зууны үед Монгол нь Мандухай хатны үр удмууд дунд Халх, Цахар, Түмэд зэргээр хуваагджээ. Даян хааны ач Алтан (1507-1582) жинхэнэ хааны хажууд өөрийгөө ханд өргөмжилжээ. Тэрээр Хятад руу дайрч 1550 онд Бээжинд халдаж, Мин улстай найрамджээ. 1557 онд Хөх хотыг байгуулжээ. 1577 онд Төвдөд очиж Төвдийн Дээд лам Содномжамцтай уулзаад анх Далай лам гэдэг цолыг өгчээ. Энэ цагаас Алтан нь Төвдийн Буддист болжээ. Энэ үед бас Халхын Абатай сайн хан ч гэсэн Далай ламтай уулзахаар очжээ. Ингэснээр Монголын ихэнх удирдагчид Буддистууд болжээ. Автай хан 1585 онд хуучнаар ХарХорум хотын нутаг дэвсгэрийн орчимд Эрдэнэ Зуу хийдийг байгуулжээ. 1388-1408 онд Энхзоригт, Элбэг, Гүнтөмөр, Гуйлич таван хаадууд суусан. Эд нар цөм янз бүрийн хүний гарт амь үрэгдсэн “Алтан товч”-ийн мэдээ ёсоор Элбэг хааны өөрийн хүү Дүүрэнтөмөрийн эхнэрийг Өлзийтгуа гэдгийг хатан болгож авсаны гайгаар Ойрадын нэгэн захирагч Хуха Таюугийн хүү Өгчи Хашхи, Махмуд нар 10 түмэн монголоос дөрвийг нь салгаж тусгаарлан  “дөрвөн ойрад” болсон. Эх сурвалжуудад Тогоонтөмөр хаан 40 түмэн монголын 10 түмнийг авч ирсэн. Түүний дөрвөн түмэн нь ойрадууд гэж бичсэн байдаг. 1400 онд Дөрвөн ойрадыг Мөнхтөмөр захирч байгаад 3 хүүдээ захируулсан. Мин улсын шинэ хуанди Юн Лэ Монголчуудыг хямралд оруулахын тулд 1409 онд тэдгээр 3 тэргүүлэгчид цол хэргэм шагнасан байна. Үүнд дургүйцсэн Монголын хаан Буяншир 1409 онд Мингийн элчийг алж Ойрадтай байлдсан боловч ялагдаж Ойрадыг харяанаасаа бүрмөсөн гаргасан. Ийнхүү хүч нь суларсаныг ашиглан Юн лэ хаан биеэр цэрэг авч Монголд ирж Буянширийг бут цохиж түүнийг ойрадын нэг удирдагч Махмудаар алуулжээ. Махмуд Элбэгийн хүү Дэлбэгийг хаан болгон өөрөө тайш болж улсыг захирч эхэлсэн. Ийнхүү Ойрад хүчирхэг болсон учраас 1413 онд Минь улс Зүүн Монголын Аругтайд ван цол өгч дараа жил нь түүнтэй хүч хавсран Ойрадуудыг алба өгөөгүй гэдгээр шалтаглан довтлож Махмудын цэргийг хиар цохьжээ. Дэлбэг ч удалгүй 1415 онд өөд болж хаан ширээг Хэрнүүд овгийн Батболд, Өгчи хашхи нар авч баруун, зүүн монголоор нь хуваан хэсэг хугацаанд захиран суужээ. Тэдний гол түшиг тулгуур нь торгуудын Тайпин байсан ба эх сурвалжуудад тэд алтан ургийнхан биш тул “Эсхи хаад”-ын үе гэж бичигддэг. Гэвч тэднийг бусад ноёдууд дэмжээгүйн улмаас 1422 онд Хасарын удмын Хорчины Адай хаан болж Дөрвөн ойрадыг бут цохижээ.

Монгол 1720-иод он

15-16р зууны эхэн үе бол монголын соёл урлагийн хөгжил дэвшил сэргэн мандалтын үе юм. Энэ хөгжлийн үед архитектур, торгон зээгт наамал, мартан, нагтан шүтээн зурагнууд болон сийлбэрүүлд илүү хөгжсөн юм. Өргөмөл хүү Зая Бандида Намхайжамц монголын үсэг тод бичгийг зохиосон юм. Занабазар Халхын буддын тэргүүлэгч бууддын гүн ухааны тэргүүн мастер тэрээр хорин нэгэн дарь эхийг урлан бүтээсэн юм. Түүний алдарт бүтээлүүд нь Цагаан Дарь Эх болон Ногоон Дарь юм. Энэхүү уран бүтээлүүдээрээ монголын үзэсгэлэнт бүсгүйн төрхийг илэрхийлж өгчээ. Цагаан Дарь Эхийн зүүн мөрөн дээр лянхуа цэцэг байдаг бөгөөд midteend дэлбээлж буй лянхуй байдаг юм. Харин Ногоон Дарьт байдаг лянхуа цэцэг нь аль хэдийн дэлбээлчихсэн байдаг бөгөөд тун үзэсгэлэнтэй бүсгүйн дүрийн гаргажээ. Тэрээр өөрийн үзэсгэлэнт төрх байдалд сэтгэл хангалуун байдаг аж. Тэрээр бясалгалаас сэрж буй байдалтай лянхуа цэцгийн суудал дээр баруун хөлөө доошлуулан хүүхдээ хөхөөрөө хооллосон байдалтай суудаг. Олон олон сүм дуган занабазарын төслөөр хэрэгжиж бүтээгдсэн байдаг. Тэрээр монголын соёмбо үсгийг зохиожээ.

14-17-р зууны Монгол улс нь Хүн, Сяньби, Жужан, Их Монгол улсаас нэг онцлог ялгаатай байсан нь өрнө, умар талдаа монголын алтан ургийн хаадын эзэгнэл нутгаар хиллэж байсанд оршино. 1368 онд Тогоонтөмөр хаан, өвгө дээдсийнхээ байгуулсан уугуул нийслэл Дайду хотоос зугатан гарч, эх монгол нутагтаа ирснээр Монгол Улсын түүх шинээр эхлэв. Тогоонтөмөр хааны ахмад хүү Аюушридар 1270 онд Хархүрэм хотноо нийслэн сууж, улсаа “Ар Юунь” буюу “Умард Юань” хэмээн нэрийдсэн байна. Ингэж нэрлэсэн нь цаанаа учиртай байв. Жу овогтны Мин төрд авагдсан Их Юан улсыг дахин сэргээх бодлогыг Билэгт хаан гол зорилгоо болгожээ. Энэ зорилт хэдийгээр биелээгүй ч Төв Азийн элгэнд язгуур монголын төрт улс уг хэвээр оршин тогтнож эхэлжээ. Тэр үед Монголын хил өмнүүрээ Цагаан хэрэм, зүүн биедээ усны гурван зүрчид буюу манж нартай хиллэж, зүүн өмнөд тал нь Ляо-дунгийн хойгийг эзэлж, Бoхай тэнгисээр Номхон далайд тулж байв.

1380-1410-аад оны хооронд Мин улсын цэрэг Монгол улсыг удаа дараа довтолж, дээрэмдэн өвөлжөө билчээрийг шатаахын зэрэгцээ Мингийн засгийн газраас Монголчуудыг өөр хороондоо эвдрэн хямрах бодлогыг идэвхтэй явуулж байсан XIV-XV зуунд Монголын улс төр туйлын донсолгоотой байв. 1450-иад онд ойрдын Эсэн тайш бүх монголыг нэгэн удаа нэгтгэж өөрөө хаан ширээнд суусан боловч алтан ургийн ноёдын эсэргүүцэлтэй тулгарч 1455 онд алагдсанаар Монгол улс дахин задарч, хүчирхэг вассал ноёдын эзэмшилд хуваагджээ. 1470-аад оноос Батмөнх Даян хаан монгол аймгуудыг нэгтгэж XVI зууны эх гэхэд хүчирхэг нэгдсэн төрийг тогтоож чаджээ. Энэхүү нэгдэл нь 1630-аад оныг хүртэл тогтвортой байснаар Монгол улсын соёл, эдийн засаг эрчимтэй хөгжжээ.

Өмнөд Монгол Манжид эзлэгдсэн нь[засварлах]

16-р зууны сүүлээр дорно зүгт манж нар хүчирхэгжиж, хөрш монгол аймгуудтай ураг барилдах замаар өөртөө татаж эхэлсэн нь монголын тусгаар тогтнолд аюул занал учруулав. Монгол улсын сүүлчийн хаан Лигдэн энэ аюулыг ухаарч сөрөн тэмцсэн боловч бусад ноёдын дэмжлэгийг авч чадалгүй 1634 онд тэнгэрт халив.

Уналт[засварлах]

1639 онд шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ нь чухамдаа нийслэлийг Хархорумаас шилжүүлэн Өргөөг нийслэлээ болгож, шарын шашин, улс төрийн төв болгосон үйл явдал байлаа.

1630-1691 оны хооронд Өмнөд Монгол ба Халхын засаг ноёд удаа дараа Манжид бууж өгснөөр 1691 он гэхэд Ойрдын холбооноос бусад Монгол ханлиг, ванлигууд бүгд Манж Чин улсад дагаар орж, Монгол улс мөхжээ. Аюушридараас Лигдэн хутагт хаан хүртэл 21 хаан үе залгамжилж 323 жил Монгол Улс (Зүүнгар бүрмөсөн унах хүртэл 390 жил) оршин тогножээ.

Уран зохиол[засварлах]

Ишлэл[засварлах]

  1. Ч.Далайн "Хятад дахь монголчууд"

Зургийн цомог[засварлах]