Jump to content

Далай лам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Одоогийн буюу 14-р Далай ламын талаар эндээс.

Далай лам нь (Дээрхийн гэгээнтэн хэмээх тодотголтой) Төвөдийн Буддын шашны (шарын шашны) тэргүүн юм.

1578 онд Түмэдийн Алтан хан Төвдийн гэлүгва ёсын гуравдугаар тэргүүн Содномжамцтай Хөхнуурын "Цавчил" хэмээх газар тусгайлан барьсан сүмд уулзаж, түүнд "Далай лам" хэмээх нэрийг анх өргөмжилжээ. Учир нь "Гьяацо" гэж түвд хэлээр "Далай" гэсэн үг юм. Түүнээс хойш Далай лам тэргүүтэй гэлүгвийн ёс бусад урсгалуудаас илүү зонхилон дэлгэрсэн. Далай лам нь Төвөд болон Монголчуудын дунд амьд Бурхан хэмээн дээдлэгдсээр дөрвөн зуун жил илүү болж буй юм. Чин улсын Эеэр засагч хаан, тавдугаар дүрийн Далай ламыг олон удаа Бээжинд урьснаар 1652 онд тавдугаар дүрийн Далай лам Бээжинд ирж хаанд бараалхсан байна. 1653 онд Эевэр засагч хаан, тавдугаар дүрийн Далай ламд алтан дэнс, алтан тамга хайрлан, Далай лам гэсэн цолыг албан ёсоор хүртээсэн байна.

Далай лам нарын жагсаалт
Дүр Нэр Тодруулалт Залралт Төвөд Төвөд нэр
1 1-р Далай лам

Гэндэн Дрүп

Gendun Drup

1391–1474 N/A དགེ་འདུན་འགྲུབ་
2 2-р Далай лам

Гэндэн Жамц

Gendun Gyatso

1475–1542 1483 1487 དགེ་འདུན་རྒྱ་མཚོ་
3 3-р Далай лам

Сонам Жамц

Sonam Gyatso

1543–1588 1546 1578 བསོད་ནམས་རྒྱ་མཚོ་
4 4-р Далай лам

Ёндон Жамц

Yonten Gyatso

1589–1617 1601 1603 ཡོན་ཏན་རྒྱ་མཚོ་
5 5-р Далай лам

Лувсан Жамц

Ngawang Lobsang Gyatso

1617–1682 1618 1622 བློ་བཟང་རྒྱ་མཚོ་
6 6-р Далай лам

Цаняанг Жамц

Tsangyang Gyatso

1683–1706 1688 1697 ཚངས་དབྱངས་རྒྱ་མཚོ་
7 7-р Далай лам

Галсан Жамц

Kelzang Gyatso

1707–1757 1712 1720 བསྐལ་བཟང་རྒྱ་མཚོ་
8 8-р Далай лам

Жамбал Жамц

Jamphel Gyatso

1758–1804 1760 1762 བྱམས་སྤེལ་རྒྱ་མཚོ་
9 9-р Далай лам

Лунтаг Жамц

Lungtok Gyatso

1805–1815 1807 1808 ལུང་རྟོགས་རྒྱ་མཚོ་
10 10-р Далай лам

Цүлтэм Жамц

Tsultrim Gyatso

1816–1837 1822 1822 ཚུལ་ཁྲིམས་རྒྱ་མཚོ་
11 11-р Далай лам

Хэндрүп Жамц

Khendrup Gyatso

1838–1856 1841 1842 མཁས་གྲུབ་རྒྱ་མཚོ་
12 12-р Далай лам

Прэнлэй Жамц

Trinley Gyatso

1857–1875 1858 1860 འཕྲིན་ལས་རྒྱ་མཚོ་
13 13-р Далай лам

Түвдэн Жамц

Thubten Gyatso

1876–1933 1878 1879 ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ་
14 14-р Далай лам

Данзан Жамц

Tenzin Gyatso

born 1935 1939 1940

(одоо байгаа)

བསྟན་འཛིན་རྒྱ་མཚོ་

XIV Далай лам нь 1959 оноос хойш Энэтхэг улсын Дарамсала хотод амьдарч байна.

Хэлхээ, холбоос

[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.