Дөрвөд
| Бүгд тоо | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| тооцвол 130-150 мянга | ||||||
| Төвлөрсөн газар орон | ||||||
|
||||||
| Хэл аялгуу | ||||||
|
Монголд Монгол хэл, Орост Халимаг хэл (магадгүй Монгол хэлний Өрнөд аялгуу) болон Орос хэлээр хэлэлцдэг |
||||||
| Шашин шүтлэг | ||||||
|
дийлэнх олонх нь Буддын шашин, тэр тусмаа Шарын шашны шүтлэгтэй |
||||||
| Төрөл ард түмэн | ||||||
|
бусад Монгол үндэстэн, Монгол угсаатан, тэр дотроо бусад Ойрд, бусад Халимаг |
Дөрвөд[2] - Монгол үндэст ястан, язгуурын Ойрд аялгуут Монгол хэлтэн ард түмэн. Дөрвөд нь 1400-1755 оны хооронд тогтносон Дөрвөн Ойрдын дөрвөн гол аймгийн нэг нь байв. Монголд Дөрвөдийн яст гэж 72,403 хүн бүртгэгджээ[3]. Мөн Орос дахь Халимагуудын 30-аад хувь албан бусаар Дөрвөд гэгдэж, Хятад дахь Монголчуудын дотор Дөрвөд, Дөрвөн овогтон бий[4].
Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Тариалан, Ховд аймгийн Дөргөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд болон Увс аймгийн Завхан суманд гурван баг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд "онгоцны дөрвөдүүд", Мянгад суманд нэг баг дөрвөдүүд амьдарч байна. Мөн социализмын үед атар эзэмших, аж үйлдвэржүүлэх зорилгоор, 1990 оноос хойш зах зээлд ойртох зорилгоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тарж суурьшсан байна.
Түшээт хан Гомбодоржийн эхнэр буюу анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын ээж Ханджамц, нэрт соён гэгээрүүлэгч Дулдуйтын Равжаагийн аав Дулдуйт Өлзий нар дөрвөд хүмүүс байсан талаар түүхийн эх сурвалжуудад бичигдсэн байдаг. Шашны хэрэглэлийг дулдуй гэдэг байсан бөгөөд Өлзий нь шашны хэрэглэлээс салдаггүй байсан учир Дулдуйт гэгддэг байжээ.
Агуулга |
Түүх [засварлах]
Анх дурдагдсан нь [засварлах]
Монголын Нууц Товчооны 11-р зүйлд Дува Сохорийн 4 хөвүүнийг "дөрвөн овогтон" болов (мо.б. галиг. дөрбэн обогтан болжу дөрбэн иргэн тэдэ болба[5]) гэж дурдсан нь Дөрвөдийн язгуур байж болох юм. Энэ нь 9-р зууны эцэс, 10-р зууны үед хамаарах явдал гэж үздэг. 12-р зуунд Дөрвөн овогтон Дарлигин Монголын дотор багтаж байв. Ямартаа ч дөрвөн (дөрбэн) хүн юм уу дөрвөн хэсэг улс амьтаны үр хойчисийг "дөрвөд" гэдэг олон тооны нэрээр дуудах болсон нь гарцаагүй.
Хожим [засварлах]
10-р зууны үед Дува сохорын 4 хүүгийн албатууд Енисей, Эрчис мөрний хавиар, 12-р зууны үед дөрвөдүүд Халх гол улмаар Байгал нуурын ойролцоо ирж нутаглажээ. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулахад Дөрвөдүүд Ойрадын Хархируга, Хутагбэх, Дөрбэй догшин, Мөч бүдүүн ноёдын удирдлагын дор явж хүчин зүтгэсэн байна. Чингис хаан энэ гавьяа зүтгэлийг үнэлж ойрадын Хутагбэхтэй худ ураг болж өөрийн охин Цэцэгхэнийг Хутагбэхийн хүү Иналчид гэргийн болгон өгснийг түүхэнд тэмдэглэжээ.
Чингис хааны дараах үед дөрвөдүүд Алтай болон Ил тарвагатайд очиж нутагласан ажээ. Нэгэн үе бүх Монголыг нэгтгэн захирч их хаан ширээнд суусан ойрадын Эсэн тайш өөрийн ууган хүү Борнагалд дөрвөдүүдийг өгч захируулсан бөгөөд дөрвөдийн ноёд түүний удмын хүмүүс байдаг. 14-р зууны эхнээс дөрвөдүүд ойрадын дөрвөн гол аймгийн нэг болж түүхийн тавцанд гарч дотроо их, бага дөрвөд, баруун зүүн дөрвөд гэж хуваагдсан байна.
17-р зуунд Ойрадын их бутрал эхлэхэд дөрвөдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны удирдлагаар хошууд нар Хөхнуур руу нүүхэд дагалдан оджээ.Тэднийг өдгөө БНХАУ-ын Хөх нуурын мужийн Сог монгол буюу дээд монголчууд гэдэг.
Мөн их, бага дөрвөдүүд Далай тайшийн удирдлага дор баруун зүг нүүдэллэн Баруун сибирь, Ил, Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очиж нутаглахдаа Халимаг хэмээх нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ.
Үлдсэн дөрвөдүүд баядуудын хамт Алтайг даван нүүж Заг, Байдрагийн газар ирж 8 жил гаруй нутаглаж байгаад Жуудгай гэдэг хүнээр газар шинжүүлсний дараа Увс нуурын газар баядуудтайгаа ирж нутаглажээ. Увс нуурын баруун талаар дөрвөдүүд, зүүн талаар баядууд амьдрах болжээ.
Мөн БНХАУ-ын Хар мөрөн муж(Өвөрмонгол болон БНАСАУлсын хооронд орших муж)-ийн дөрвөдийн өөртөө засах хошуун(Мужийнхаа баруун хойт тал)-д дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд эдгээрийг дөрвөдүүд Енисей мөрнөөс Халх гол, Байгаль нуур луу 11-р зуунд нүүдэллэн ирж нутаглаж байгаад баруун тийш нүүх үед тасран үлдсэн гэж үздэг.
17-р зууны үед Ойрадуудыг Манжаас хамгаалахын тулд торгууд, дөрвөд, өөлдүүдээс сайн эрсийг шилж гэр бүлээр нь захлуулан амьдруулснаар одоогийн захчин ястан бий болсон. Өөрөөр хэлбэл захчин ястан нь энэ гурван ястнаас үүссэн.
Алдартнууд [засварлах]
Монгол улсад амьдарч буй дөрвөдүүдээс төрийн тэргүүнээр 10 жил, МУ-ын 12 дахь ерөнхий сайдаар 22 жил, МАХН-ын даргаар 44 жил ажилласан Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал, улсын баатар Б.Гиваан, хөдөлмөрийн баатар Д.Батсуурь, Ц.Буниа, Н.Буянжаргал, Ц.Ганчимэг, Б.Дистэй, Б.Жанцансамбуу, Г.Тэгшжав, С.Цэвээн, С.Эрдэнэ, Р.Пүрвээ, Жүдо бөхийн ДАШТ-ын мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын аварга, гавьяат тамирчин О.Балжинням, Гандан хийдийн тэргүүн хамба лам, эрдэмтэн Х.Гаадан, партизан: Т.Хөх (Баян-Өлгий, Ногооннуур), Б.Алаг,Б.Аюур,Ц.Аюушжав, Ш.Бүргэлдэй, З.Бямба-Иш,Д.Гомбосүрэн, Б.Равдан, Б.Таяа, Б.Тогтох, М.Цулдган, Б.Цэрэв,А.Шагдар, Ү.Янжив, МУ-ын гавьяат цолтон: Х.Лэгрэв (Баян-Өлгий, Ногооннуур), М.Алтай, Г.Баазар, Б.Бадам, Т.Батзул, Ө.Нарангэрэл,Ц.Батнасан,Ё.Бат-Өлзий, Д.Баяраа, Г.Гомбожав, Ц.Дэмбэрэл, Х.Жаргалсайхан, Ж.Лэгжмаа, Л.Моголдой, Д.Мөнхөө, Б.Норжин, Б.Оргой, Ж.Очир, Д.Пунцаг, Б.Сайнбуян, Т.Сономпэл, Б.Сумхүү, А.Таяа, Б.Хүүхээ, Ж.Цэвээн, Э.Цэрэв, Н.Цэрэн,Г.Мягмаржав, Б.Балган, П.Батаа,Байгалмаа,Б.Равсал(Ховд,Дөргөн),Ц.Түвшинтөгс (Ховд,Дөргөн), социализмын үеийн төрийн сайд: Ө.Бадрах, Б.Дэжид, Ц.Нансалжав, Р.Гүнсэн, П.Баатар, Т.Машлай, Ц.Молом, К.Чимэд, ардчиллын буюу 1990 оноос хойш үеийн төрийн сайд Э.Бямбажав, З.Батжаргал, Ж.Амарсанаа, Д.Насанжаргал, Н.Баяртсайхан, Ч.Хүрэлбаатар, С.Отгонбаяр, генерал: Ц.Нансалжав, Б.Дэжид, Р.Гүнсэн, М.Хүрлээ, төрийн шагналт: Ж.Гээзэн, М.Намсрай, К.Цагаан, Д.Янжив, Б.Баатар, Б.Балган, Ц.Дорж, акедамич шинжлэх ухааны доктор: Д.Лхагваа (Баян-Өлгий, Ногооннуур) З.Омбоо, К.Цоохүү, Ж.Чогдон, М.Шагдарсүрэн, Г.Ширнэн, Б.Эрдэнэбаатар, Ө.Пүрэв, А.Нямаа, Б.Кукэ, С.Дамдинсүрэн, Х.Буян-Орших, Х.Батцэнгэл, эрдэмтэн: С.Баатар, Б.Балган, Б.Батжаргал, Ш.Батсүх, Д.Бат-Эрдэнэ,Ж.Баянсан, Г.Баярсүрэн, Б.Биньеэ, О.Бирзана, Х.Буяннэмэх, Б.Бат-Эрдэнэ, А.Буянтөгс, М.Бэхтөр,Д.Гантөмөр, С.Гончиг,Б.Гончигсүрэн,Ц.Готов, Г.Даваасамбуу, Д.Даваасамбуу, Ц.Дамдинсүрэн,Ц.Даш, Г.Додон, Г.Долгорсүрэн, Ц.Жамбалсүрэн, Д.Жамц, Г.Жамьян, Ш.Жумдаан,Б.Катуу, А.Ламжав, Е.Моголцог, З.Мөнхөө, Г.Мягмаржав,Ч.Намжаа, Ц.Нанзад, М.Насанбат, О.Насанбат, Б.Насанжаргал, Д.Нямжав, Ц.Одонхүү, Ж.Октябрь, Д.Өлзий-Орших, Д.Өлзийбаяр,Д.Өлзийсайхан, Ц.Пунсаа, Д.Пүрэв, Ж.Пүрэвжал, У.Рагчаа, Д.Рийзэн, Ж.Роозон,Н.Сайжаа, Т.Сайнжаргал, Т.Тойвгоо, Ч.Төмөрбаатар, Ч.Түмэндэлгэр, Д.Түмэнжаргал, М.Хүрлээ, Т.Цагаанбаньд, Т.Цэвэгмэд, З.Цэвээн, С.Цэвээндорж, Н.Цэрэн, Ц.Цэрэн, Г.Чимэддорж, Л.Чойбалсан, Л.Чулуунбаатар, Г.Элдэв-Очир, Б.Эрдэнэсүрэн,Э.Жанцан (Ховд, Дөргөн), Г.Нямдаваа(Ховдын засаг дарга), зохиолч Н.Батбаяр, А.Даваасамбуу, Д.Саманд, улсын арслан М.Мөнгөн, П.Бүрэнтөгс, улсын заан С.Сүхбаатар, улсын харцага Г.Намсрайжав, Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин Ж.Гэлэг, Г.Даваасамбуу,Л.Бандихүү(Ховд,Дөргөн), Нямжав, Даваасамбуу, Эрхэмбаяр, Ю.Батаа, Насандэлгэр, алдарт туульч Ц.Зодов, Г.Хайнзан, дуучин МУГЖ С.Жавхлан, СТА Оюунбилэг, Нисванис хамтлагийн Л.Энх-Амгалан, СТА Бямбажаргал, СТА Бямбажав, Хүний гавъяат их эмч Н.Эрдэнэсанж зэрэг алдартай хүмүүс төрөн гарчээ.
Мөн үзэх [засварлах]
Зүүлт, иш баримт [засварлах]
- ↑ 2010 оны хүн амын тооллого
- ↑ Дөрбэн (Дөрвөн) гэх ганц тооны үг Монгол бичгийн дүрмээр сүүл "н"-ээр төгссөн учир олон тооны -д дагавар залгаж Дөрбэд (Дөрвөд) гэх олон тооны нэр үүсчээ.
- ↑ 2010 хүн амын тооллогын урьдчилсан дүн
- ↑ ОХУ-д зөвхөн Халимаг, БНХАУ-д зөвхөн Монгол гэж бүртгэдэг тул тэдгээрийн дотор хэдий тооны Дөрвөд ястан байгааг мэдэх төвөгтэй.
- ↑ Emyr R. E. Pugh-ийн эмхэтгэсэн ханз, Монгол бичиг, латин галигийн цахим эх-ээс галиглав