Монголын Нууц Товчоо

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монголын Нууц Товчоо
Comic: Монголын нууц товчоо, 10,5x15см, 2001 Э.Отгонбаяр
Comic: Монголын нууц товчоо, 10,5x15см, 2001 Э.Отгонбаяр
Mongghol-un nighuca tobciyan.svg

Монголын нууц товчоо бол монголын соёлын анхныд тооцогдох бичгийн дурсгал юм.

Агуулга[засварлах]

Монголын Нууц Товчоо нь Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгэдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн байдаг. Нийт 12 бүлэгтэй:

  1. Тэмүжиний уг гарал ба бага насны үе
  2. Чингисийн идэр нас
  3. Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
  4. Жамуха ба Тайчуудтай тэмцсэн нь
  5. Татарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
  6. Хэрэйд улсын мөхсөн нь
  7. Ван хан сөнөсөн нь
  8. Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
  9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
  10. Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
  11. Хятад, Тангуд, Сартуул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
  12. Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь

Түүний эхний 10 бүлэгийг Чингис хааны нас эцэслэсний хойтон шар хулгана жил буюу 1228 онд, сүүлийн 2 бүлэг нь Өгэдэй хааныг нас барсны дараа 1241 оны үед бичигдсэн.

Судалгааны түүх[засварлах]

Тогоонтөмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч Юань төр мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц Товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. Мин улсын Хүн Ү хааны үед (1380-1390) нууцыг нь задлаж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Энэ үед Монгол хэлийг сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан. Иймээс Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ. Мин улсын Хун Ү хааны 15 дугаар онд нууц товчоог Ху Юань хэ, Ма Ша Ихэ нар хятад галиг үсгээр буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Нууц товчоог судлагчид энэ үеийн анхан барын эхээс юм уу хожим нь хувилсан "Гү Гуанчи"-гийн дэвтэр, "Е Дэхуй"-н дэвтэр, "Чянь Дашинь"-ний дэвтэр зэрэг хэдэн эхийг гол хэрэглэгдэхүүн болгож байна. Нууц товчоог анх судлаачийг нь "Алтан товч" -ийн зохиогч гүүш Лувсанданзан гэж үздэг. 1917 онд Богд хаант улсын дэд сайд асан Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932), нууц товчооны 700 жилийн ойгоор академич Ц.Дамдинсүрэн уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар Ш.Гаадамба нууц товчоог дагнан судалж докторын зэрэг хамгаалжээ. 1980-аад оноос академич Д.Цэрэнсодном, профессор Т.Дашцэдэн, доктор Б.Сумъяабаатар Г.Билгүүдэй нар судлан нилээд дорвитой бүтээлүүд туурвижээ.

Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй бөгөөд ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. Хятад хэлээрх Монголын нууц товчооны нэрийг "Юань улсын нууц түүх" хэмээдэг. Нууц товчоог Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932) анх Монгол бичгээр сийрүүлэн орчуулсан нь улмаар Ц.Дамдинсүрэнгийн орчин цагийн монгол хэлнээ буулгах нөхцлийг бүрдүүлжээ. Япон, англи зэрэг дэлхийн олон хэл рүү орчуулагдсан агаад Монголын түүх хийгээд уран зохиолын хамгийн үнэт дурсгал юм. 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэсэн.

Судлаачид номын тухай[засварлах]

  • Х.Пэрлээ, Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь Улаанбаатар. 1958.;
  • Х.Пэрлээ, Монголын түүхэн нутгийн зарим уул усыг сурвалжилсан нь, БНМАУ-ын ШУА-ийн мэдээ. № 3, 1962
  • Д. Майдар, Т. Майдар. Каменная колонна Ид Аваргын балгас. Монголын эртний түүх соёлын зарим асуудал. Улаанбаатар. 1972, х.151-156

Мөн үзэх[засварлах]

Гадны холбоос[засварлах]