Е Дэхуй

Е Дэхуй

Е Дэхуй (хятад: 葉德輝; пиньинь: Yè Déhuī; 1864 – 1927 оны 4 сарын 11) нь Чин гүрний сүүлч, Дундад иргэн улсын эхэн үеийн хятадын зохиолч, найрагч, ховор ном цуглуулагч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1864 онд Чин гүрний Хунань мужийн Шянтань сяньд түшмэлийн гэрт төрсөн. 1892 онд түшмэлийн шалгалтанд тэнцэж, түшмэлийн яамны тэмдэглэгч түшмэл болсон ч, хэдхэн сарын дараа ажлаасаа гарч, худалдаа наймаа эрхлэхийн хажуугаар хуучны ховор ном цуглуулан эмхэтгэн хуулбарладаг болсон. 1907 онд Монголын нууц товчооныг хуулбарлсан гар бичмэл бүхий эх нь нууц товчоон судлалд том хувь нэмэр оруулсан. 1910 онд номын цуглуулгын каталогийг хэвлүүлж, 1915 онд өөрийн бүх цуглуулгаа 350,000 боть ном болгон хэвлүүлсэн.

Тэрээр коммунизмыг эсэргүүцэгч байж, хэд хэдэн шүлэг зохиол бичин нийтлэж байсан. 1927 онд хятадын коммунист нам Чанша хотод ирсний дараа тэднийг шүүмжлэн эсэргүүцэж байсан тул тус оны 4 сарын 1 нд хятадын коммунист намын шүүх хурлаар "хувьсгалын эсэргүү" гэмт хэрэгт холбогдож буудуулж нас барсан.

Холбоотой хуудас[засварлах | кодоор засварлах]