Захчин

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Захчин монгол бичигт.PNG
Захчин ястан
Өнөөгийн байдал
Нутаг орон Бүгд тоо — 33 мянга. Үүнээс:

Монгол Монгол (МУ) — 32,845 (2010)[1]

Хэл аялгуу Монгол хэл (өрнөд-төвийн завсрын аялгуу)
Бичиг үсэг Монгол кирил үсэг; Худам, Тод хоёр монгол үсэг
Шүтлэг Dharma Wheel.svg Буддын шашны буяны ёс (шарын шашин),
тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан
Төрөл холбоо
Ойр төрөл бусад Ойрд, бусад Монгол үндэстэн
Хэл угсаа Монгол угсаатан

Захчин бол Ойрадын нэгэн аймаг юм.

Түүх[засварлах]

Захчингуудын уг сурвалж нь Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахиж агсан отог билээ. Тэднийг голчлон Ойрадын овог аймгуудаас, тэр байтугай халх хошуудаас ч хамруулан байгуулсан байж болох үндэстэй. XVII зууны эхэн хагаст захчин нар Зүүнгарын хаант улсын хил дагуу Тэнгэр уулын ар, Эрээн Хавирга, Их Жултас, Бага Дултас, Булингар гол, Өрөнгө гол, Булган гол, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг харгалзан сахиж байжээ. XVIII зууны тэргүүн хагасын эцсээр Зүүнгарын Хаант улсад хааны шууд мэдлийн 20 гаруй отог байсан бөгөөд захчин нар биеэ даасан нэг отогт тоологдож байлаа. Тэр цагт захчин отог бүгд 2000 гаруй өрхөөс бүрэлдэж байсныг хааны тохоосон гурван зайсан захирдаг байсан. Захчин нар өөрийнхөө хүч хөрөнгөөр улсынхаа хил хязгаарыг хамгаалан сахих үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ жил бүрийн өвөл ан агнаж, улсад ангийн махаар алба өргөж, бас Зүүн гарын хүрээ хийдэд шавилан суусан лам нарын хүнсэнд зориулан нэг жил алгасаад мал нийлүүлдэг байв. Гол төлөв ойрад гарлынх боловч түүхийн дараах үед Халхын Засагт Хан аймгийн болон Ховдын хязгаарын мэдэлд байснаар үүнийг тайлбарлаж болно. 1754 онд отгийн зайсан Хөгшин Мамууд Чин улсын цэрэгт баригдаж, харьяат 2300 илүү хүнийг нь Тэс голын Ойхонд шилжүүлэн Чингүнжавын хошуунд түр захиргав. Үүний хамт Хөгшин Мамуудыг Дотоод сайдад өргөмжлөн, захчины бүгдийн дарга болгожээ. 1753 онд уул захчин отгийн нөгөө нэг зайсан Дондог харъяат 1000 илүү өрхөө дайчлан Чин улсад дагасан боловч Чингүнжавыг урвахад дагалджээ. Тэр хэрд Зайсан Мамууд урваагүй тул Амарсанаад алагдав. Хойно нь захчин олныг Ойхоноос Заг, Байдрагт шилжүүлэн, 1762 онд нэгэн хошуу болгон бүгдийн дарга 1, суман занги 9 (доор нь ерийн сум 4, залгамжлах сум 1)-ийг томилжээ. 1781 оны захчин хошууны олныг Заг, Байдрагаас Ховдын баруун өмнө (уул нутаг) нүүлгээд, бүгдийн дарга-2, залан-1, занги, орлон хөөгч (хүнд) тус тус дөрвийг томилов. Хөгшин Мамуудын хуучин гавъяаг бодож, түүний шууд харъяатыг өөр нэгэн үе залгамжлах сум болгожээ.

Захчингуудын уугуул нутаг нь өнөөгийн Монгол Улсын Ховд аймаг, тэр дундаа Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг сумд. Түүхийн янз бүрийн донсолгооны улмаас зарим нь хил даван БНХАУ-ын Шинжаанд амьдарч байгаа бол Монгол Улсад багаар бодоход 40 шахам мянган захчин бүх аймаг орон нутагт таран амьдарч буй. Хүн амын тооллогод ихэнх хүмүүс яс үндсээ буруу мэдүүлдгийн балгаар бага ястнуудын нарийвчилсан тоог гаргахад хүндрэлтэй байдаг.

Хүмүүс[засварлах]

Эх сурвалж[засварлах]

  • Дай Чин улсын үеийн Монголын түүх Хөх хот, 1983, хуудас 317
  • Монгол Улсын угсаатны зүй Улаанбаатар, 1996, хуудас 334