Хөөмий

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хөөмийн урлаг нь Монгол улсын баруун хэсэг, одоогийн Ховд, Говь-Алтай аймгийн хүрээнд үүссэн гэж үздэг. Өнөөдөр хөөмийг Монголын хаанаас ч олж үзэж болох бөгөөд Монгол улс нь дэлхийд хөөмийн урлаг хамгийн өндөр хөгжсөн улс юм. Энэ төрлийн урлаг дотроос хамгийн их хэрэглэгддэг хөөмий нь дараахь хэсгүүдэд хуваагддаг:

  • Уруулын
Image: 300 pixels‎
  • Тагнайн
  • Хамрын
  • Багалзуурын, хоолойн
  • Цээжин хөндий, хэвлий
  • Түрлэгт, Хосмолжин хөөмий

Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг. Хөөмийг бас тува хөөмий монгол хөөмий гэж ялгах бөгөөд Тува хөөмий нь монгол хөөмийг бодоход шингэн, хүч султай, тэр болгон ая дан оруулж болдоггүй аж. Монгол хөөмийн 4 төрөл байх ба энэ нь хархираа хөөмий буюу цээжний гүнээс түрэн гарах авиа, исгэрээ буюу амны хөндийнөөс гарах авиа, Нармай хөөмий буюу хамраар гаргах авиа, шахай хөөмий буюу хоолой шахаж гүнээс гарах авиа зэрэг болно. Зарим судлаачид хөөмийн 5 төрөл байна гэж үздэг ба энэ нь нутаг нутгаасаа хамаарч байгаа бололтой. Монгол хөөмий бол дэлхийн сонгодог хөгжмийг хүртэл тоглох чадалтай. Сүүлийн үед “Алтан ураг” “Халил”, “Домог” зэрэг хамтлагууд монгол хөөмийг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулж, монгол ардын урлаг ийм гайхалтай гэдгийг дэлхийд таниулж байна.

хөөмий нь Монгол улсын Үндэсний хөгжмүүдийн нэг болох морин хуур хөгжимтэй хослон тоглоход илүү сайхан эгшиглэдэг.

Монголчууд эдгээрээс гадна хөөмийн бусад төрлүүд болох Хархираа, Исгэрээ урлагуудийг мөн өндөр хөгжүүлсэн. Эдгээр бусад төрлүүд нь Тува, Казакстан, Узбекистан гэх мэт хөрш зэргэлдээ улс үндэстнүүдэд өргөн дэлгэрсэн байдаг.

Image: 300 pixels‎

Тува улсын хөөмий нь Хойд Сибирийн Тувачуудын дунд тархсан. Тувачуудын хөөмий нь мөн адил баялаг түүхтэй, өөрийн гэсэн онцлогтой боловч ихэнидээ хөрш зэргэлдээ орших Монголын хөөмийн урлагтай холбоотой, түүний нэгэн төрөл нь байдаг байна.

Image: 300 pixels‎

Түвдийн Буддистын дуулал нь Монголын хөөмийн нэгэн төрлийн дэд зүйлд багтдаг хэмээн үздэг. Эдгээр нь ихэвчлэн лам нар олноороо ном хурахадаа гаргадаг дуу, "дуулал" юм.

Монголын хөөмийн урлагын талаар товчхон. Гадаадын теле сэтгүүлээс.