Дамбадондогийн Баатаржав

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дамбадондогийн Баатаржав
Эрэгтэйчүүдийн байт харваа
Төлөөлдөг улс: Монгол Монгол
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Дамбадондогийн Баатаржав
Төрсөн огноо 1961 оны 6 сарын 2
Төрсөн газар Монгол улс, Дорнод аймаг, Дашбалбар сум
 
Медалиуд
Зуны паралимп
Алт Бээжингийн паралимп Байт харваа

Дамбадондогийн Баатаржав (1961 оны зургадугаар сарын 2-нд төрсөн) — Монгол Улсын түүхэнд анх удаа паралимпаас алтан медаль авсан байт харвааны тамирчин. Аав Дамбадондог нь Монгол улсын начин цолтой бөх хүн байв.

Тэрбээр 1989 оноос байт харвааны спорт­оор хичээллэж эхэлсэн бөгөөд улсын аварга шал­гаруу­лах тэмцээнээс хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан.

Мєн 2000 онд Австрали улсын Сидней хотноо болсон паралимпаас шагналт тав­дугаар байр, 2001 онд БНСУ-ын Вонжу хотноо болсон Номхон Далайн наадмын шагналт дөрөв­дүгээр байр, 2004 Грекийн Афин хотноо болсон паралимпын наадмын тав­дугаар байрыг тус тус хүртэж байжээ. 2006 оны Азийн наадамд байт харвааны төрлөөр улсаа төлөөлөн оролцож байсан.

2008 оны Бээжингийн паралимпийн наадамд мөн байт харвааны төрлөөр оролцож алтан медаль авсан. 2008 оны есдүгээр сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дамбадондогийн Баатаржавыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнажээ.