Афин

Афин хот
Δήμος Αθηναίων (Αθήνα)
Афин (Грек)
Афин (Грек)
Ерөнхий
Улс: ГрекГрек Грек
Муж: Аттика
Мужийн дүүрэг: Төв Афин
Газар зүйн солбицол: 37° 59′ У, 23° 44′ ЗКоординат: 37° 59′ У, 23° 44′ З
Газар нутаг: 38.964 км²
Хүн ам: 664,046 (2011[1])
Хүн амын нягтрал: 17,042.6 хүн/км²
Шуудангийн дугаар: 10431–11855, 16121
Суурингийн бэлгэдэл:
Афин хот суурингийн бэлгэдэл
Афин хот суурингийн бэлгэдэл
Захиргааны төв: Афин
ОНЗ-1-ы нэгжийн код: 4501
Орон нутгийн дүүрэг: байхгүй
Хотын дүүрэг: 7
Цахим хуудас: www.cityofathens.gr
Аттика муж дахь байршил
File:2011 Dimos Athineon.png
File:2011 Dimos Athineon.png

Афин (гре. Αθήνα, Athina) нь Грекийн нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Аттика периферигийн ихэнхийг эзлэдэг. Афин нь дэлхийн хамгийн эртний хотуудын нэг бөгөөд 3,000 жилийн бичигдсэн түүхтэй.

Афины захиргаа доорх 39 км² газар нутагт 2001 оны байдлаар 745,514 хүн амьдарч байна. Афины хотын хүн ам нь 2005 оныхоор 3.37 сая хүн амтай байжээ. Афин мужийн газар нутаг нь 412 км² бөгөөд 3,192,606 хүн амтай. Афины Их Хотын Бүсийн (Larger Urban Zone, LUZ) хүн ам нь Европын холбоо дахь LUZ-уудаас наймд жагсдаг. Афин нь маш хөдөлгөөнтэй, олон орны иргэд амьдардаг газар бөгөөд Грекийн эдийн засаг, санхүү, аж үйлдвэр, улс төр, соёл урлагийн төв юм. Одоогоор Европын холбооны тэргүүлэгч бизнесийн төвүүдийн нэг болж хөгжсөөр байна. 2008 оны UBS-ын судалгаагаар дэлхийн 32 дахь баян хотоор шалгарчээ.

Сонгодог Афин хот нь их хүчирхэг хот-улс байв. Соёл урлаг, эрдэм мэдлэг, гүн ухааны төв байсан бөгөөд Платоны академи, Аристотелийн лицей зэрэг байрлаж байжээ. Афин хотод Сократ, Перикл, Софокл зэрэг философичид, мөн тухайн үеийн хамгийн алдар нэр бүхий зохиолч, улс төрчид төрсөн байна. МЭӨ 5 болон 4-р зууны үед Европ тивийн бусад газарт үзүүлсэн соёл урлаг, улс төрийн нөлөөнүүдээс нь болж Афин нь барууны соёл иргэншлийн ба ардчиллын үүсэн хөгжсөн газар гэгддэг.

Афинд сонгодог үеийн өв, нөлөө нь ихэд мэдрэгддэг бөгөөд энэ нь олон тооны эртний хөшөө дурсгал, уран зураг, барималуудад дүрслэгдэнэ. Эдгээрээс хамгийн алдартай нь эртний барууны соёл иргэншлийн тэмдэг гэгддэг Акрополь дахь Парфенон юм. Грекийнхээс гадна Афинд түүхийг нь өгүүлсэн Ром, Византын эзэнт гүрнүүдийн олон, Османы эзэнт гүрний цөөн тооны хөшөө дурсгал байдаг. 1830 оноос (Грекийн тусгаар тогтносон өдөр) хойших орчин үеийн зүйлүүд ч элбэг тохионо. Эдгээрт 19-р зууны Грекийн парламент, мөн Афины гурвал (номын сан, их сургууль, академи) ордог. Афин хотод 1896 оны анхны орчин үеийн Олимпын наадам зохиогдсон бөгөөд 108 жилийн дараа 2004 оны дахин амжилттайгаар зохион байгуулагдсан аж.

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Афин
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
51
 
14
7
 
 
44
 
14
7
 
 
47
 
17
9
 
 
28
 
21
12
 
 
17
 
27
17
 
 
8.7
 
32
21
 
 
8.7
 
35
24
 
 
5.4
 
34
24
 
 
22
 
30
20
 
 
42
 
24
16
 
 
72
 
19
12
 
 
73
 
14
9
Температур °CТунадас мм
Эх сурвалж: meteoclub.gr; Sonnenscheindauer, Luftfeuchtigkeit, Wassertemperatur: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Афин
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 13.5 14.3 16.9 21.1 26.5 31.7 34.5 34.3 29.7 24.1 18.7 14.4 Ø 23.4
Мин. Температур (°C) 7.1 7.2 8.9 12.2 16.8 21.4 24.2 24.1 20.3 16 12 8.5 Ø 14.9
Тунадас (мм) 50.5 44.4 46.6 28.4 17.1 8.7 8.7 5.4 22.3 41.9 71.8 73.1 Σ 418.9
Нартай цаг (h/d) 4.5 5.1 6.0 8.0 9.8 11.4 12.1 11.5 9.4 7.0 5.5 4.5 Ø 7.9
Бороотой өдөр (d) 12.6 10.4 10.2 8.1 6.2 3.7 1.9 1.7 3.3 7.2 9.7 12.1 Σ 87.1
Усны температур (°C) 14 14 14 15 18 22 24 24 23 21 19 16 Ø 18.7
Агаарын чийгшил (%) 72 71 68 62 58 52 48 49 56 66 73 73 Ø 62.3
Т
е
м
п
е
р
а
т
у
р
13.5
7.1
14.3
7.2
16.9
8.9
21.1
12.2
26.5
16.8
31.7
21.4
34.5
24.2
34.3
24.1
29.7
20.3
24.1
16
18.7
12
14.4
8.5
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
50.5
44.4
46.6
28.4
17.1
8.7
8.7
5.4
22.3
41.9
71.8
73.1
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: meteoclub.gr; Sonnenscheindauer, Luftfeuchtigkeit, Wassertemperatur: wetterkontor.de


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Афин – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Афин – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Грекийн Үндэсний Статистикийн Газрын 2011 оны хүн амын тооллогын үр дүн (ΕΛ.ΣΤΑΤ) (Excel-Dokument, 2,6 MB)