Дундговь

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дундговь аймаг
Далбаа Сүлд
Туг Сүлд
Дундговь аймаг тодруулагдсан газрын зураг
Байгуулагдсан 1942
Аймгийн төв Мандалговь
Нутаг дэвсгэр
 • Талбай

74,690 км²
Хүн ам
 • Нийт ({{{ХүнАмОн}}})
 • Нягтшил

49,934
0.67 хүн/км²
Цагийн бүс 6
Утасны дугаар +976 (0)159
Машины код ДУА
ISO 3166-2 MN-059
Цахим сүлжээ gate1.pmis.gov.mn/dundgobi/

Дундговь нь Монгол улсын аймаг юм. 1942 онд байгуулагдсан, аймгийн төв нь Мандалговь.

Агуулга

[засварлах] Газар зүй

Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.

[засварлах] Уур амьсгал

Мандалговь нь Монголын хамгийн их салхитай байдаг нутаг юм. Мандалговь нь манай орны хойд ба өмнөд зүгийн агаарын урсгалын хооронд оршдог учраас их салхитай байдаг.

[засварлах] Амьтан ургамал

Нутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг.

[засварлах] Аж үйлдвэр

Дундговьд барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд байдаг.

Чулуун нүүрс (Хүйтэнхонгор, Тэвш, Элгэн говь, Өвдөгхудаг, Сүүл-Өндөр), төмрийн хүдэр (Эрээн), гөлтгөнө (Таргат), Шохойн чулуу (Цахиурт), Шатдаг занар (Өвдөгхоолойн хошуу, Баянжаргалант), хайлуур жонш, барилгын материал зэрэг ашигт малтмал бий.

[засварлах] Алдартнууд

Дунд говь аймгаас төрөн гарсан уран бүтээлчид багш нар гээд олон олон алдартнууд төрөн гарсан билээ,Үүнээс нэрийг дурдвал Ерөөлч магтаалч Бархасын Эрдэнэбаатар,Хамгийн их ромбо цуглулсан Найдангийн Батсүх,Дуучин Цэрэнгийн Чулуунцэцэг,

[засварлах] Сумд

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр