Цагаан зээр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Цагаан зээр
Procapra gutturosa - Bertuch.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Хос туурайтан
Овог: Хөндий эвэртэн
Дэд овог: Antilopinae
Төрөл: Зээр
Зүйл: P. gutturosa
Латин нэр
Procapra gutturosa
(Паллас, 1777)

Цагаан зээр (лат. Procapra gutturosa англ. Mongolian gazelle) — Монгол орны өмнө, дорнын уудам тал, ухаа толгодоор идээшиж бэлчдэг. Зээрийн гол сүрэг Монголд байрладаг ба сибирийн өмнөд хэсгээр ба Хятадын зүүн хэсгээр бага зэрэг тархсан. Цагаан зээрийн анхны тооллогоор Монголд 1970-аад онд 5 сая цагаан зээр тоологдсон харин 2010 оны тооллогоор 3 сая зээр тоологджээ. Хамаагүй хууль бус агналтаас болж зээрийн сүрэг багассан байна. Зээр нь голцуу 20-30-аараа сүрэглэнэ зарим үед 5000 хүртэл толгойтойгоор сүрэглэнэ.

Цагаан зээрийн эрэгчинг ооно, эмэгчинг шаргачин, төлийг янзага, эрэгчин шүдлэнг цэнхэр ооно, охин шүдлэнг зусаг шаргачин гэнэ. Голдуу хул шар зүстэй, богино сүүлтэй, тангийнхаа захаар шар хүрээтэй, шаргачин нь эвэргүй, ооно нь арагшаа тахийж үзүүр нь дотогш эргэн ойртсон шорон хоёр эвэртэйгээрээ хар сүүлт зэргээс ялгаатай. Зургаадугаар сард янзаглана.[2]

Цагаан зээр хялгана, шаваг, хазаар өвс, үет ургамлаар хооллоно. Цагт дунджаар 70 км хүртэл хурдална.[3]

Цагаан зээрийн тархалт


Эшлэл[засварлах]

  1. Mallon, D.P. (2008). Procapra gutturosa. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 29 March 2009-д авсан. Database entry includes a brief justification of why this species is of least concern.
  2. Б.Чадраа болон бусад (1983). Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I. 
  3. Б.Чадраа болон бусад (1983). Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь I.