Тэнгэр шүтлэг
Тэнгэризм (Тэнгэр шүтлэг, Тэнгэрийн шашин; Англиар: Tengrism, Tengriism, Tengrianism Орсоор: Тенгрианство, Туркээр: Tengricilik) бол Төв Азын улс түмний бөө мөргөл, Анимизм, Тотем шүтлэг, Политейзм ба дээдсийн шүтлэгт үндэслэн буй болсон өвөрмөц шашин шүтлэг юм. Тэнгэризм нь Монгол, Унгар зэрэг Урал-Алтай хэлний язгуурын ард түмний дунд дархан дэлгэрч МЭӨ 3-р зуунд Монголын дээдэс Хүннүгийн төрийн шүтлэг болж байсан ба МЭ 6-9 -р зууны эртний Булгар, Унгар зэрэг үндэстний шүтлэг бишрэлийн сэтгэлгээнд чухал байр эзэлнэ. [1]
Одоо голдуу Зөвлөлт задарсны дараах Турк Монгол хэлний бүлгийн үндэстнүүд, Татар, Буриад, Киргиз, Казакт сэхээтний дотор Тэнгэризм сэргэсэн. Якут, Хакас, Тува ба Оросын холбооны Турк Монгол хэлний бүлгийн үндэстнүүд нь шашны зохион байгуулалтын төвшинд шүтэж байна. Тэнгэризм нь Алтайд Бурханизм хэмээх шинэ шашны хэлбэрээр хөгжиж иржээ..[2]
Монгол хэлэнд Хөх Мөнх Тэнгэр гэж хэлдэг бөгөөд одоо хүртэл шүтлэг бишрэлийн субъект болсон хэвээр байна. Монголын дээдэс Хүннү гүрэн нь тэнгэрийн шүтлэгтэй байсан бөгөөд Их Монгол улсын үед Чингис хаан нь Мөнх тэнгэрийн шашин[3]болтол хөгжүүлж төрийн шашин болгож шүтэж байсан нь шарын шашин хүчээр дэлгэртэл уламжлагдаж байжээ. Орчин үеийн Турк хэлэнд Göktanrı dini буюу Хөх тэнгэрийн шашин,[4] гэж нэрлэдэг.
Энэ талаар Ч.Жүгдэр;
"эртний монголчуудын шашины үзэл нь байгалийн энгийн тодорхой юмс үзэгдэлийг шүтдэг байснаасаа гарч, хийсвэрлэн улмаар тэнгэр хэмээх хийсвэр ойлголт буй болгон шүтэх болжээ. Тэнгэр хэмээх ойлголтонд байгалийн харагдах ба үл харагдах бүх хүчийг хамруулан үзэж байсан бөгөөд эхлээд тэнгэрийг газар усны нэгэн адил тодорхой үзэгдэлийн утгаар шүтэж байснаа сүүлдээ харагдах тэнгэрээс үл харагдах хийсвэр тэнгэрийг шүтэхэд хүргэсэн байна
гэсэн бол С.Дулам;
Байгалийн үзэгдэлиийх нь хувьд тэнгэрийг хэвээр шүтэх ёсноос эхэлсэн боловч дараа нь тэнгэрийг өөрийг нь тэнгэр болгож,сүүлдээ тэнгэр,түүний эзэн хоёрыг ялгах мэтчилэнгээр хэд хэдэн үе шатийг дамжсан байна
хэмээн тэмдэглэжээ.
Тэнгэр шүтлэгийн хөгжлийн оргил үе бол Мөнх тэнгэрийн үе болно. Тиймээс ч
"Тэнгэрийн үзэл бол хятадын их цагаан хэрэмээс хойш орших дотоод Азийн өргөн уудам хээр тал нутгаар тархан оршиж байсан эртний нүүдэлчин улс түмний дунд анх үүсэн улмаар тэдний ухаан санааг нь эзэмдэн гайхалтай удаан хугацаанд үеийн үед дамжин уламжлагдан явсаар монголчуудын их өрнөлтийн үед хөгжлийнхөө дээд цэгт хүрч үнэхээр ертөнц дахины шинж чанартай болж тухайн цагийнхаа дэлхий даяаар түгэн тархаж байсан билээ"
хэмээн академич Ш.Бира тэмдэглэжээ.
О. Лхагва:
"Мөнх Тэнгэр бол монголчуудын ертөнц хийгээд нийгэм, бас бие, сэтгэлийн харилцааны талаарх цогц үзэл буюу эрдэм ухаан"
[5].гэжээ.
13-р зуунд Мөнх тэнгэрийн шүтлэг хөгжин нилээд дээд төвшинд хүрсэн бөгөөд энэ нь тэр үеийн Монголын их гүрний нийгэм, улс төр,оюун санааны эрч хүчнээс шууд хамааралтай юм. Учир нь тэр үеийн нийт монголчуудын гол шүтээн бол Мөнх тэнгэр байсанд оршино. Үүнийг гэрчлэх олон дурсгалууд өдгөө үлдэж хоцоржээ. Эдгээр нь Гүюг хааны тамганы бичээснээс авхуулаад бусад хаадын монгол болон дөрвөлжин үсгээр бичсэн зарлигууд, өрнийн улс иргэн, Ромын Папад илгээсэн захидлууд, хөшөө дурсгал, хад чулууны бичээс, алт, мөнгөн гэрэгээ зэрэг эд зүйлс дээр бичигдэн үлджээ.
[засварлах] Notes
- ↑ The spelling Tengrism is found in the 1960s, e.g. Bergounioux (ed.), Primitive and prehistoric religions, Volume 140, Hawthorn Books, 1966, p. 80. Tengrianism is a reflection of the Russian term, Тенгрианство. It is reported in 1996 ("so-called Tengrianism") in Shnirelʹman (ed.), Who gets the past?: competition for ancestors among non-Russian intellectuals in Russia,Woodrow Wilson Center Press, 1996, ISBN 978-0-8018-5221-3, p. 31 in the context of the nationalist rivalry over Bulgar legacy. The spellings Tengriism and Tengrianity are later, reported (deprecatingly, in scare quotes) in 2004 in Central Asiatic journal, vol. 48-49 (2004), p. 238. The Turkish term Tengricilik is also found from the 1990s. Mongolian Тэнгэр шүтлэг is used in a 1999 biography of Genghis Khan (Boldbaatar et. al, Чингис хаан, 1162-1227, Хаадын сан, 1999, p. 18).
- ↑ "There is no doubt that between the 6th and 9th centuries Tengrism was the religion among the nomads of the steppes" Yazar András Róna-Tas, Hungarians and Europe in the early Middle Ages: an introduction to early Hungarian history, Yayıncı Central European University Press, 1999, ISBN 978-963-9116-48-1, p. 151.
- ↑ Г.Гэрэлбаатар "Мөнх тэнгэрийн үндэс" УБ 2005 он
- ↑ http://books.google.com/books?id=CORMAAAAMAAJ&q=g%C3%B6k+tanr%C4%B1&dq=g%C3%B6k+tanr%C4%B1&hl=en&ei=RacDTe-QMsn84Aax45jYCg&sa=X&oi=book_result&ct=result&resnum=1&ved=0CCYQ6AEwAA
- ↑ О. Лхагва, Их талын нүүдэлчдийн соёл-иргэншлийн хөдөлгөгч хүч, Манай Монгол” сэтгүүл, 2001, № 01-02, (11-12)