Отрядын Гүндэгмаа

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Отрядын Гүндэгмаа
Биеийн танилцуулга
Төрсөн өдөр 1978 оны 5 сарын 23 (1978-05-23) (35 настай)
Төрсөн газар Монгол улсын Улаанбаатар хот


Отрядын Гүндэгмаа 1978 оны 5-р сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.

Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Хийн гар бууны 10м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн (1998) болон хувийн (2006) хүрэл медальтай. Азийн наадмын хувийн (2002) болон багийн (2006) хүрэл медальтай.

Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. Зүүн Азийн наадмын мөнгө (2005), Ази-Африкийн наадмын хүрэл медальтай (2005). 1980 оноос хойш анх удаа Олимпоос мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин болсон.

2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдэгээр шагнагдав.

Мөн үзэх[засварлах]