Говьсүмбэр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Говьсүмбэр
Далбаа Сүлд
Туг Сүлд
Говьсүмбэр тодруулагдсан газрын зураг
Байгуулагдсан 1994
Аймгийн төв Чойр
Нутаг дэвсгэр
 • Талбай

5,540 км²
Хүн ам
 • Нийт (2005)
 • Нягтшил

12,625
2.28 хүн/км²
Утасны дугаар +976 (0)
Машины код
ISO 3166-2 MN-064
Цахим сүлжээ gobisumber.gov.mn

Говьсүмбэр нь Монгол улсын аймаг юм. 1994 онд байгуулагдсан, 5,540 км² нутагтай. Аймгийн Засаг Даргаар Ж.Баянмөнх 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Агуулга

[засварлах] Түүх

Зүүн Чойрын хийд, 1923 он

Одоогоос 770 жилийн өмнө 1240 оны Цагаан хулгана жил бичигдсэн дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох Монголын Нууц Товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. “Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

1691 оны хаврын адаг сард Манжийн хаан Энх-Амгалан Монголыг өөрийн харъяат болгож, дөрвөн аймаг долоон хошуу байсныг задаргаж 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуулагджээ.

Говьсүмбэр аймгийн Боржигины түүхтэй холбогдох учрыг авч үзвээс:

  • 1691 оноос Сэцэн хан аймгийн Боржигин жанжин бэйлийн хошуу
  • 1911 оноос Боржигин цэцэн вангийн хошуу
  • 1923 оноос Оцол Сансар уулын хошуу
  • 1931 оноос Төв аймгийн Говьсүмбэр сум
  • 1956 оноос Дорноговь аймгийн Сүмбэр сум /Дорноговь аймгийн Чойр сум Төмөр замын өртөөн дээр 1962 онд байгуулагдаж, 1964 онд татан буугдсан/
  • 1991 оноос Чойр хот
  • 1994 оноос Говьсүмбэр аймаг болгон өөрчилжээ.

[засварлах] Эдийн засаг

[засварлах] Шивээ-Овоогийн нүүрсний уурхай

Шивээ-Овоогийн нүүрсний уурхай Чойр хотоос урагш орших 600 сая тонн хүрэн нүүрсний орд уурхай юм. Энэ уурхай нь аймгийн төcвийн ихэнх хувийг бүрдүүлдэг, Монголдоо дээгүүрт тооцогдох том уурхай болно.

[засварлах] Газарзүй

[засварлах] Чойрын богд уул

Аймгийн ард түмний шүтээн уул. Зүүн жанжин Чойрын хийд нь энэ ууланд байв. Бурхан шашны олон дурсгалт зүйлүүд байдаг.

[засварлах] Сумд

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр