Ялтын уулзалт

Ялтын уулзалтын дараа: зүүн гар талаас Уинстон Черчилль, Франклин Рузвельт, Иосиф Сталин

Холбоотон гурван гүрний удирдагчдын Ялтын уулзалт-Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы буюу Тэнхлэгийн гүрнүүдийн эсрэг Холбоотны эвсэлийг бүрдүүлэгч нараас голлох гурван улсын тэргүүн ЗХУ-ын И.В. Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын 1945 оны 2 сарын 4-11-ний өдрүүдэд ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотоос 3 км зайд орших Ливадия тосгон дахь Ливадийн ордонд хийсэн уулзалтыг хэлдэг. Ялтын уулзалтаар Германыг ялсны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хуваах талаар тохиролцоонд хүрсэн юм. Холбоотон болох АНУ, Англи хоёр Германыг ялсны дараа ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулахыг хүссэн байна. И.Сталин Германыг ялснаас 3 сарын дараа Японы эсрэг дайныг эхлүүлэх боломжтой, гэхдээ дараах нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд дайнд оролцоно гэсэн байна.

ЯЛТЫН ГЭРЭЭ (орос.)

Сталины саналыг холбоотнууд зөвшөөрсөн ба Германыг ялсны дараа дахин уулзаж асуудлуудаа нарийвчлан тогтъё гэж тохирсон байна. Сталины санал нь:

Уг уулзалтаар Нууц Хэлэлцээр байгуулсан. Үүнд:

  1. Сахалин арлын өмнөд хагас, Курилийн арлуудыг ЗХУ-д өгөх,
  2. Ар Монгол (БНМАУ) -ын статус-квог хадгалах,
  3. Дорнод хятадын төмөр зам ба Порт-Артурын боомтыг ЗХУ-д удаан хугацаагаар түрээслүүлэх зэрэг юм.

Энэхүү уулзалтын үр дүнд БНМАУ буюу Монгол Улсыг хүлээн зөвшөөрөх асуудал үндсэндээ дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хүлээн зөвшөөрөгдсөн юм.