Франклин Рузвельт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Франклин Д. Рузвельт (1882 оны нэгдүгээр сарын 30 — 1945 оны дөрөвдүгээр сарын 12)- АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч, их хямрал болон дэлхийн 2-р дайны үед ард түмнээ удирдсан.

Франклин Рузвельт бол АНУ-ын түүхэн дэх томоохон Ерөнхийлөгчдийн нэг юм. Тэрээр 1900-аад онд Америкийн Ерөнхийлөгч асан Теодор Рузвельтийн хамаатан байсан. Ф.Д.Рузвельт 1882 онд Нью-Йорк хотын Хайд Парк хэмээх газар төрсөн. Эхлээд Бостоны ойролцоо Гротоны их сургууль, дараа нь Харвардын их сургуульд орж боловсрол эзэмшсэн. Харвардын их сургуульд суралцаж байх үедээ суралгаар бусад оюутнуудаас нэг их ялгарах зүйлгүй байсан. Харин Европ, АНУ-ын түүх, улс төр судлал, хууль зүй, эдийн засаг, бизнесийг сонирхон судлахын зэрэгцээ оюутны сонин эрхлэн гаргадаг байв. Харвардын их сургуулыг төгсөөд Колумбын их сургуулийн хуулийн ангид орж суралцаад хуулийн үндсэн мэргэжил олж сургуулиа орхин Уолл Стрит дэх “Картер, Ледвард ба Милберн” пүүст орж ажиллав. Рузвельтийн гэр бүлийнхэн нийтдээ Ардчилсан намын бодлогыг дэмжидэг байсан нь түүний үзэл бодолд нөлөөлсөн гэдэг. Рузвельт 39 насандаа саа өвчин тусаж олигтой эмчилгээ аваагүй ч, өвчинтэй тэмцсэн түүний эр зориг үндэсний нэг бахархал болов. Рузвельт 1928-1932 Онд Нью-Йоркийн амбан захирагч байсан үетүүний нэр хүндийг их өсгөсөн.Тэрээр Вудро Вилсоныг Ерөнхийлөгч байх үеэс /1913-20/ Далайн цэргийн яамны орлогч нарийн бичгийн даргын албыг хашиж, батлан хамгаалах ажлын мэдлэг олж авчээ.

1940 оноор Рузвельтийн 2 дахь удаагаа Ерөнийлөгч байх хугацаа дууссан юм. Уг жилдээ сонгууль зарлагдсан ба АН-аас Ф.Рузвельт, БН намаас Винделл Вилк нар өрсөлдөж Ф.Рузвельт дахин Ерөнхийлөгч болов. Тахир татуу 58 настай хүнийг Ерөнхийлөгч болгосон нь гаднаас харахад хачирхалтай хэдий ч хэрэг дээрээ ажил амьдарлын асар их туршлагатай Америкийн дотоод байдал, гадаад бодлогыг сайн ойлгосон тэр зүтгэлтний эхэлсэн ажлыг үр дүнд хүргэх, дэлхийн 2-р дайны хүнд ачааг үүрүүлэх хүнийг америкчууд зөв танисан.

Сонирхолтой баримтууд[засварлах]

  • Ерөнхийлөгч нараас төрийн тэргүүний албыг хамгийн удаан хашсан хүн бол Франклин Делано Рузвельт аж. Тэрбээр 1933-1945 онд Америкийн Ерөнхийлөгч байсан бөгөөд сонгуульд дөрвөн удаа ялсан цорын ганц хүн юм.