Монгол Ардын Нам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
"Монгол Ардын Хувьсгалт Нам" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Монгол Ардын Хувьсгалт Нам (шинэ)-г үзнэ үү.
МАН-ын төв байр - Тусгаар тогтнолын ордон

Монгол Ардын Нам (Товчлол: МАН) нь 1921 оны 3 сарын 1-нд байгуулагдсан, Монголын хамгийн ууган улс төрийн хүчин юм.

Монгол Ардын Намын бэлгэдэл нь гол төвдөө үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл алтан соёмбыг хөх дэвсгэр дээр байрлуулсан, нийгмийн ардчиллын бэлгэдэл болсон таван хошуу хэлбэртэй, улаан өнгийн сарнай цэцэг байна.

Монгол Ардын Намын далбаа[засварлах]

MAN dalbaa-1.jpg

Монгол Ардын Намын далбаа нь улаан, цагаан, хөх хосолсон өнгөтэй, урт, өргөн нь 2:1-ийн харьцаатай байна. Далбааны гуравны нэгийн хэмжээстэй эхний хэсэг нь Монгол Улсын тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл улаан, дунд хэсэг нь шударга ёс, эв нэгдэл, ариун нандины бэлгэдэл цагаан, төгсгөл хэсэг нь хөгжил дэвшил, төрт ёсны бэлгэдэл мөнх тэнгэрийн хөх өнгөтэй байна. Далбааны төв хэсэг дэх цагаан дэвсгэрийн дунд Монгол Ардын Намын бэлгэдлийг байрлуулна.

Түүх[засварлах]

Монгол Ардын Нам болж байгуулагдсан нь[засварлах]

Монгол улсын хамгийн анхны, ууган нам юм. 1920 оны 6 сарын 25-нд тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг нэгтгэсэн Хүрээний болон Консулын 2 нууц бүлгэм нэгдэж Монгол төрийн тусгаар тогтнол, шашин үндэсний бие даасан байдлын төлөө хамтран тэмцэхээр болж, Монголын улс төрийн ууган хүчний үндэс суурийг тавьсан юм. 1921 оны 3-р сарын 1-нээс 3-нд Дээд Шивээ хотод хуралдсан хуралдаанаар Монгол Ардын Нам нэртэйгээр албан ёсоор байгуулагдсан.

Коммунизм Социализмын үеийн МАХН[засварлах]

МАХН нь коммунизмын үзэл суртлыг Монголын нийгэмд хүчээр тулгахын тулд 1937-1939 оны хооронд бүрэн бус тоогоор 80,000 орчим (тухайн үед Монгол улсын нийт иргэдийн 10%) гэм зэмгүй сэхээтэн, цэргийн зүтгэлтэн, нийгмийн зүтгэлтэн Монгол улсын иргэдийг хэлмэгдүүлэн олонхийг нь цаазаар авч шоронд хийх, тамлах гэх мэт ноцтой гэмт үйлдлүүдийг хийсэн юм. Мөн 1921-1940 оны хооронд буддын шашны 30,000 - 50,000 ламыг мөн дээрх байдлаар баривчилж, хороож, хорьж байжээ. 1960-1970-аад онд Сэхээтний төөрөгдөл нэртэй ажиллагаа явуулж Монголын олон зуун сэхээтнийг нийгмийн чухал албан тушаалуудаас зайлуулж хөдөө нутагт хамгийн хүнд нөхцөлтэй цалин багатай ажилд цөлөн хэлмэгдүүлж байжээ. Тэд энэ бүх үйлдлийнхээ бүх хариуцлагыг өөрсдийн толгой дээр нь байсан Коминтерн, И,Сталинд тохож энэ талаархи суртал ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна.

Социалист засаглал[засварлах]

Ардчилал, шинэ үе[засварлах]

Ардчилсан хувьсгал Монголын ард түмний хувьд урьд өмнө нь хэзээ ч тооцоолоогүй тийм үр дүнг авчирчээ. Монгол Ардын Нам Ардчиллыг тууштай эсэргүүцэж байсан нэгэн үе уг хувьсгалаар эцэс болсон ажгуу. Ардчилал Монгол оронд бий болсон цагаас хойш тэдний үзэл баримтлал Зүүний Социал Демократ чиглэлд хамаарагдах болсон юм.

Нэрээ сольсон нь[засварлах]

Эдүгээ тус нам хагаран бутарч МАН ба МАХН хэмээх 2 хуваагдсан. 1924 онд Монгол Ардын Хувьсгалт Нам нэртэй болсон тус намд нэрээ солих санал санаачлага хэд хэдэн удаа гарч байв. Н.Энхбаяр даргын үед товчлолоо хэвээр хадгалах, Монголын Ардчилсан Хөгжлийн Нам гэсэн хувилбар хүч авч байсан боловч социализмын үеэс дэмжиж ирсэн дэмжигчдээ алдах эрсдлээс айж, амьдрал дээр хэрэгжээгүй юм.

Гэсэн ч 2010 онд намын даргаар сонгогдсон С.Батболд тэргүүтэй бүлэг "Шинэчлэл, манлайлал, хөгжил" нэртэй тунхаг гаргаж, намын үзэл баримтлал, нэр зэргийг солих санал дэвшүүлсэн. Энэ нь хуучин дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч 2010 оны 11 сарын 4-8-нд хуралдсан 26-р их хурлаар намын нэрийг Монгол Ардын Нам болгон сольж, анхны нэрээ буцаан авчээ.Энэ нь тус намыг хагаран бутрах нэгэн шалтаг болж 2011 онд Үндсэн Хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шийдвэрлэсэн бөгөөд Н.Энхбаяр тэргүүтэй бүлгийнхэн МАХН нэрээ хадгалсан улс төрийн шинэ хүчин болж Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байна.

Харилцаа[засварлах]

Монгол Улсын Засаг захиргааны бүх нэгжид МАН-ын анхан шатны байгууллагууд байршин ажилладаг ба нийтдээ 121 мянга орчим гишүүнтэй. МАН-ын дэргэд Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, МАСОХ, МАН-ыг дэмжигч ахмадын холбоо зэрэг олон нийтийн байгууллага ажиллаж байна.

МАН нь уламжлалт харилцаатай ОХУ, БНХАУ-ын эрх баригч болон зүүний чиглэлийн намуудтай харилцаагаа хөгжүүлж байна. Түүнчлэн АНУ, Япон, ХБНГУ, Англи, Франц, БНСУ, Энэтхэг, Вьетнам, Лаос зэрэг орны улс төрийн олон намуудтай хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, ХБНГУ-ын Социал Демократ Намын дэргэдэх Эбертийн сан, архив зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Намын дарга нар[засварлах]

д.д. Нэр Сонгогдсон огноо Огцорсон огноо Тайлбар
1 Солийн Данзан 1921 оны 3 сарын 3 1921 оны 9 сарын 26
Догсомын Бодоо[1] 1921 оны 9 сарын 27 1921 оны 11 сарын 22
2 Цэрэн-Очирын Дамбадорж 1921 оны 11 сарын 22 1923 оны 1 сарын 12 Нарийн бичгийн дарга (1922 оны 3 сарын 7 хүртэл үүрэг гүйцэтгэгч)
3 Ажвагийн Данзан 1923 оны 1 сарын 12 1924 оны 8 сарын 31 "Япон" Данзан
4 Цэрэн-Очирын Дамбадорж 1924 оны 8 сарын 31 1928 оны 10 сар
5 Өлзийн Бадрах 1928 оны 11 сарын 12 1932 оны 1 сарын 30 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
6 Бат-Очирын Элдэв-Очир 1928 оны 11 сарын 12 1930 оны 3 сарын 13 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
7 Пэлжидийн Гэндэн 1928 оны 11 сарын 12 1932 оны 6 сарын 30 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
8 Золбингийн Шижээ 1930 оны 3 сарын 13 1932 оны 6 сарын 30 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
9 Бат-Очирын Элдэв-Очир 1932 оны 6 сарын 30 1937 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
10 Жамбын Лүмбэ 1932 оны 6 сарын 30 1933 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
11 Доржжавын Лувсаншарав 1932 оны 6 сарын 30 1937 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
12 Хас-Очирын Лувсандорж 1934 оны 10 сарын 5 1936 оны 8 сарын 15 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
13 Банзаржавын Баасанжав 1936 оны 10 сарын 7 1940 оны 2 сарын 22 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
14 Дашийн Дамба 1932 оны 7 сарын 4 1940 оны 4 сарын 8 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг
15 Юмжаагийн Цэдэнбал 1940 оны 4 сарын 8 1954 оны 4 сарын 4 Ерөнхий нарийн бичгийн дарга
16 Дашийн Дамба 1954 оны 4 сарын 4 1958 оны 11 сарын 22 1-р нарийн бичгийн дарга
17 Юмжаагийн Цэдэнбал 1958 оны 11 сарын 22 1984 оны 8 сарын 24 Ерөнхий нарийн бичгийн дарга (1981 оны 5 сарын 30 хүртэл 1-р нарийн бичгийн дарга)
18 Жамбын Батмөнх 1984 оны 8 сарын 24 1990 оны 3 сарын 14 Ерөнхий нарийн бичгийн дарга
19 Гомбожавын Очирбат 1990 оны 3 сарын 14 1991 оны 2 сарын 28 1990 оны 4 сар хүртэл Ерөнхий нарийн бичгийн дарга
20 Бүдрагчаагийн Даш-Ёндон 1991 оны 2 сарын 28 1996 оны 10 сарын 5
21 Намбарын Энхбаяр 1996 оны 10 сарын 5 1997 оны 2 сар Ерөнхий нарийн бичгийн дарга
22 Нацагийн Багабанди 1997 оны 2 сар 1997 оны 6 сарын 6
23 Намбарын Энхбаяр 1997 оны 6 сарын 6 2005
24 Миеэгомбын Энхболд 2005 2007 оны 11 сар
25 Санжаагийн Баяр 2007 оны 11 сар 2010 оны 4 сарын 8
26 Сүхбаатарын Батболд 2010 оны 4 сарын 8 2012 оны 7 сарын 25
27 Өлзийсайханы Энхтүвшин 2012 оны 7 сарын 25 одоо

^  - Үүрэг гүйцэтгэгч

Мөн үзэх[засварлах]

Гадны холбоос[засварлах]

Албан ёсны сайт