Цагаан идээ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Tsagaan idee olon.jpg

Цагаан идээ гэдэг нь Монголчуудын таван хушуу малынхаа сүү, саамыг төрөл бүрийн аргаар боловсруулан хийсэн янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг хэлнэ. Гүүний сүүгээр айраг исгэнэ. Эхийн сүүг орлож чадах төрөл бүрийн амин дэмээр баялаг гүүний сүүг төрөл бүрийн өвчин анагаах, дархлааг сайжхуулахад нэг сайн гэж өргөн хэрэглэдэг. Ингэний сүүгээр айраг, цэгээ исгэхээс гадна цай сүлж, аарц буцалгаж, ааруул тавьдаг. Үхрийн сүүгээр цай сүлж, өрөм, цөцгийн тос гаргаж, ааруул тавьж, бяслаг шахаж, тараг бүрж иддэг. Сүүн бүтээгдэхүүн нь кальциар баялаг учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд сайн, ааруул нь шүдний бат бэх чанарыг сайжруулдаг, шүд цоорох өвчнөөс сэргийлдэг учир монголчууд хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн. Хонь, ямааны сүүгээр тараг бүрж, цай сүлж, ааруул тавьдаг.