Хайлмаг тос
(Хольсон тос-с чиглүүлэгдэв)
Хайлмаг тос (бас Хольсон тос) нь сүүний өрмийг хайлуулж хийсэн нэгэн зүйл идээ юм. Өрөм хайлуулж гурил хутган болгосон идээ. Хайлмаг хийхийг Монголчууд ихэнхдээ "хайлмаг хайлах" гэж хэлдэг.
Төрөл ангилал[засварлах | кодоор засварлах]
Монголчууд хайлмагийг ерөнхийд нь чихэртэй хайлмаг, чихэргүй хайлмаг гэж ангилдаг. Чихэртэй хайлмагийг дотор нь орц найрлагаас шалтгаалж нэлээд хэд ангилж нэрлэнэ.
Чихэртэй хайлмагны ангилал[засварлах | кодоор засварлах]
- Үзэмтэй хайлмаг
- Хатаасан жимстай хайлмаг
- Ээзгийтэй хайлмаг
- Мойлтой хайлмаг
- Аньстай хайлмаг (Алирстай хайлмаг)
Хайлмагийн гурилаар ангилал[засварлах | кодоор засварлах]
- Мэхээртэй хайлмаг (Мэхээрийн гурил)
- Сульхиртай хайлмаг (Улаанбуудай болон сульхирын гурилын холимог)
- Арвайн гурилтай хайлмаг (Улаанбуудай болон арвайн гурилын холимог)
Хайлмагийн гурил орчин цагт[засварлах | кодоор засварлах]
- Маалингын гурилтай хайлмаг
- Бүйлсний гурилтай хайлмаг
- Самрын гурилтай хайлмаг гэх мэт.
Орц найрлага[засварлах | кодоор засварлах]
Хэрэглэх түүхий эд:[засварлах | кодоор засварлах]
- Өрөм
- Ус (Өрөмний хэмжээнээс шалтгаалж хоёр амны халбагаас тал аяга хүртэл)
- Гурил (цавуулагтай, цавуулаггүй дурын гурил)
- Элсэн чихэр (бор эсвэл цагаан зэрэг дурын элсэн чихэр)
- Жимс (үзэм болон дурын хатаасан жимс)
Хэрэглэх зүйлс:[засварлах | кодоор засварлах]
- Ёроол зурагдахааргүй, зузаан ханатай сав
- Хусуур, хутгуур (зэс, гуулин хусуураас гадна модон хутгуур маш тохиромжтой)
- Хоолны халбага эсвэл амны том халбага
- Тагтай сав эсвэл гүц
- Таваг
Хийх арга[засварлах | кодоор засварлах]
Хайлмаг хайлах буюу хайлмаг хийх дараалал:
- Савны ёроолд хоёр амны халбага ч юмуу, багахан ус хийгээд өрмөө хийж хайлуулна.
- Хайлсан өрөм дээр гурил хийж гурван минут орчим хутгаж зөөлөн галаар буцалгана.
- Хутгаж байхдаа элсэн чихэр, үзэм нэмж хийгээд хутгана.
- Элсэн чихэр хайлж, хайлмаг шаргал өнгөтэй болохтой зэрэгцэж шар тос тунарч эхэлнэ.
- Шар тосыг халбагаар зөөлөн хамаад гүцэндээ хийнэ.
- Шар тосыг хамж байхдаа галыг улам зөөллөж байгаад унтраана.
- Шар тосыг хамж дуусаад бэлэн болсон хайлмагаа таваглана.