Дэндэвийн Пүрэвдорж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дэндэвийн Пүрэвдорж (1933 оны 10 сарын 15 - 2009 оны 3 сарын 20) нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч цолтой яруу найрагч, "Болор цом" наадмын анхны тэргүүн шагналтан (1983) юм.

Намтар[засварлах]

Дэндэвийн Пүрэвдорж 1933 оны 10-р сарын 15-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. Тэрбээр бага дунд сургуулиа төгсөөд 1953 оноос Улсын хөгжимт драмын театрт ажиллаж 1957 онд Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тус тус төгссөн. Дунд сургуульд багшилж байв. "Тоншуул" сэтгүүлийн газарт ажиллаж байгаад Улсын Төв Театрын утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байсан. МЗЭ-ийн хороонд Цог сэтгүүлийн эрхлэгч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв "Монгол Уран Зохиол" хэвлэлийн газрын захирлаар 1990-1993 хүртэл ажиллаж байв. 1950 оноос эхлэн уран зохиол бичих болжээ.

Бүтээлүүд[засварлах]

Яруу найргийн олон ном хэвлүүлснээс гадна "Шивээ Хиагт", "Нүцгэн ноён" зэрэг дуурийн цомнол бичсэн. Түүний бичсэн “Чингис”, “Тусгаар тогтнол”, “Хөх даалимбан тэрлэг”,“Хар цас”, “Сэгс цагаан Богд” зэрэг бүтээлүүд нь уншигчид, ард түмний дунд ихээхэн түгжээ.

Хувийн амьдрал[засварлах]

Түүний анхны гэргий нь бөөрний эмч Янжин хэмээх эмэгтэй байсан талаар Д.Пүрэвдорж дурсамждаа өгүүлсэн бий. Анхны гэргийгээсээ хөндийрсний дараа тэрбээр 1971 онд Улаанбаатарт болсон Ази, Африкийн зохиолчдын их хурлын гадаад төлөөлөгчдөд үйлчилж байхдаа тухайн үеийн ГХЯ-ны ажилтан Г.Чанцал хэмээх бүсгүйтэй дотносон улмаар гэр бүл болжээ. Гомбосүрэнгийн Чанцал нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, өөрөөр хэлбэл Д.Пүрэвдоржтой нэг нутгийн, франц хэлний орчуулагч мэргэжилтэй бөгөөд насаараа дипломат албанд ажилласан. Уг албаны шугамаар тэд хамгийн сүүлд гэр бүлээрээ Бээжин дэх ЭСЯ-нд ажиллаж амьдарч байв.

Найраглал[засварлах]

  • Хөх даалимбан тэрлэг
  • Сэгс цагаан богд
  • Хар цас
  • Төрийн түмэн эх
  • Сайн цагийн мянган бурхан
  • Гэргий
  • Шарлингийн хар хас
  • Галч

Шүлэг[засварлах]

  • Тусгаар тогтнол
  • Чингис
  • Сумын наадмаар
  • Миний нэр Монгол
  • Эрээн уул
  • Эгчмэдхэн
  • Энэтхэгийн цэцгэн эрх
  • Хүн төрөлхтөнд хүргэх үг
  • Байгальтай сольсон үг
  • Тулгын чулууг хөдөлгөж болохгүй
  • Атгахан биендээ ахадсан бололтой би

Дуу[засварлах]

  • Алтан намар
  • Алтан шар зам
  • Дөрвөн цагийн тал
  • Хаврын шөнийн бодол
  • Орчлонд би азтай төржээ
  • Сайн нөхрийн ерөөл
  • Урьд шөнө чи зүүдлэв үү
  • Таксийн цоохор машин
  • Хөдөө нутаг сайхан
  • Чи минь битгий мартаарай

Дуурь[засварлах]

  • Нүцгэн ноён
  • Хархорин

Ном[засварлах]

  • Улаан гэрийн хоригдол
  • Бор гэрийн богд
  • Улаан зүүд
  • Нарны жавар
  • Тарчилсан сүнс

Шагнал[засварлах]

Уран зохиолын шилдэг бүтээлүүд "Хар цас" найраглалаараа 1969 онд МЗЭ-ийн шагнал, "Хөх даалимбан тэрлэг" "Хар цас" "Сэгс цагаан богд" Найраглалаараа 1981 онд Төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч, Монголын утга зохиолын хөгжил бэхжилтэд онцгой хувь нэмэр оруулсны учир 2009 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна.

Түүний “Хар цас”, “Гэргий”, “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” гээд олон найраглал нь монгол найргийн сор бүтээл төдийгүй, найраглалын төрөлд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг. Их найрагчийн “Алтан шар зам”, “Сайн нөхрийн ерөөл” зэрэг олон дуу нь монгол түмний дунд ардын дуу мэт өргөн тархжээ. Мөн түүний анхлан бичсэн "Талын туяа" найраглал монгол уншигчдын дунд зүрх сэтгэлд ихэд хоногшин үлдсэн байна. Д.Пүрэвдорж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон бусад ойн медалиар шагнагдсан юм.

Түүнчлэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулан 2013 онд “Пүдо” сан түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж, сэрэг дүрийг нь босгожээ. Хөшөөг төрийн шагналт, УГЗ, барималч Л.Болд урласан бөгөөд тус аймгийн Хүүхдийн төлөө төвийн урд талбайг их зохиолчийн нэрэмжит хүрээлэн болгосон байна.