Сю Шүжан

Сю Шүжан (ханз. 徐樹錚; 1880 оны 11-р сарын 11-нд төрсөн –1925 оны 12-р сарын 29-нд нас барсан) - Дундад Иргэн Улсын хятадын цэргийн генерал, Анхуй бүлгийн нэгэн зүтгэлтэн бөгөөд Хятадын ерөнхийлөгч Юань Ши Кайн цэргийн сайд болон ерөнхий сайд байсан Дуан Цижуйгийн баруун гар болж байсан этгээд. Олноо Өргөгдсөн Монголыг цэргийн хүчээр эзлэх үйл ажиллагааг гардан удирдаж зохион байгуулсан. Анхуй овгийг Жили овгийн эрхшээлээс буулгахад Хятадын маршал Фэн Юйсян Сю Шүжаныг алжээ.

Сю Шүжан Монгол ноёдын хамт

1905 онд Японы цэргийн академид элсэн орсон. Түүний захирагч байсан Дуань Чируйтай дотно байсан нь Сюйгийн улс төрийн карьерт нөлөөлжээ. 1911 онд Хятадын хуурай замын цэргийн сургалтын газрын дарга, Дуань Чируй ерөнхий сайд болсны дараа 1916 онд төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар дэвшиж Жан Золиниг идэвхтэй дэмжиж, ”Аньфу” хэмээх улс төрийн клуб үүсгэн байгуулжээ. 1919 онд Сюй баруун хойд хязгаарын хэргийг шийтгэх яамны сайд, тус хязгаарын цэргийн ерөнхий командлагчаар томилогдон, Хятадын хуурай замын цэргийн ангийг удирдан, 1919 оны 7-р сард Хүрээнд ирж Монголын автономийг сайн дураар устгах тухай хүсэлт гаргахыг Богдын засгийн газарт тулган хэрэгжүүлэх ажиллагааг гардан хийжээ. 1920 оны зун Аньфу бүлэг ялагдсаны дараа Сю албанаасаа бууж баривчлагдсан ч оргон Шанхайд нуугджээ. Сю 1922 онд Дуан Чируйн зараалаар Сунь Ятсенйн уулзаж Жили бүлгийн эсрэг хамтран тэмцэх төсөл боловсруулжээ. Жили бүлэгт дахин цохигдсоны дараа цагаачлан Итали, Америк, Японд очжээ. 1925 онд Дуан Чируй дахин засгийн эрхэнд гарахад нутагтаа эгэн ирж Бээжингээс Шанхай орох замдаа хөлсний алуурчинд алуулсан байна.

Сю Шүжаны хоёр хүү нь Бүгд Найрамдах Хятад Улсад улс төрч болсон. Түүний охин Сю Иньли хэл зүйч Ли Фангуйтай гэрэлсэн.

Урлагийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

  • Ц. Батбаяр, Монгол ба Их гүрнүүд ХХ зууны эхний хагаст (Хиагтаас Ялта хүртэл: Сталин, Чан Кай ши, Монголын тусгаар тогтнол). Хянан тохиолдуулсан:Ч.Дашдаваа. УБ. ”Мөнхийн үсэг” ХХК, 2006
  • Автономит Гадаад Монголын Засгийн газрын бичиг. ДИУ-ын 18-р он11сарын 21. Монголын шаргачин хонин жил. 9 сар - УТНС. Гар бичмэл.
  • М. Ариунсайхан, Гадаад Монголын автономитийг устгасан тухай асуудалд-//Түүхийн судлал. Боть 25, Fasc 5. УБ, 1990. т. 41-60
  • Н. Хишигт, Гадаад Монголын өөртөө засах засгийг устгасан түүхийн асуудалд-//МУИС. НШУС. Эрдэм шинжилгээний бичиг. “Түүх YII”. УБ., 2008. т.139-149.