Содномын Дамдинбазар
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Содномын Дамдинбазар (1874 - 1923 оны 6 сарын 23) нь Монгол улсын тусгаарлах хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэсэн, тав дахь ерөнхий сайд нь байв. Түүнийг мөн Барон Унгерний засгийн газар доор ерөнхий сайд байсан гэдэг боловч зарим эх сурвалжууд Дотоод явдлын сайд байсан хэмээн заадаг.
Жалханз хутагт Содномын Дамдинбазар нь 1874 онд Засагт хан аймгийн Цогт гүний хошуу буюу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт төржээ.
1922 оны 3 сарын 3-нд ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байгаад 1923 оны 6 сарын 23-ны өдөр аян замд явж байгаад нас баржээ.
| Өмнөх Догсомын Бодоо |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1922 - 1923 |
Дараах Балингийн Цэрэндорж |
| Монгол Улсын Ерөнхий Сайдууд | ||||||
|---|---|---|---|---|---|---|
|