Хүүхдийн цэцэрлэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Монгол Ардын Намын эрхэм зорилго нь ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалж, улс орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх явдал

Турк дахь цэцэрлэгийн зургаан настны бүлэг

Хүүхдийн цэцэрлэг гэж сургуулиас өмнөх насанд хүүхдийг хүмүүжүүлэх, боловсруулах байгууллага эсвэл хүрээлэн, мөн ч хүүхэд халамжлах газрыг хэлдэг. Эцэг эх нь ажил хөдөлмөр эрхлэж хүүхэддээ анхаарал тавих найдвар хомс өдрийн цагуудаар (ихэвчлэн 7-19 цагуудын хооронд) хүүхдүүдийг олноор нь асрах, нийгэмшүүлэх, мөн сургуульд сурахад дасган анхан шатны унших, бодох, бичих дадал сургадаг.

Түүх[засварлах | edit source]

1837 онд хүүхдүүдэд гэрээс сургуульд шилжихэд сэтгэл зүй, туршлага олгох зорилгоор хамтад нь тоглуулах, идэвхитэй хөдөлгөөн, нийгэмд дасгахын төлөөх Германы Фридрих Фрёбелийн үйл ажиллагаа нь өнөөгийн хүүхдийн цэцэрлэгийн анхны эхлэл болжээ.