Эрдэнэт үйлдвэр
Эрдэнэт үйлдвэр нь Орхон аймагт байрладаг, Монгол-Оросын хамтарсан үйлдвэр бөгөөд Эрдэнэтийн зэсийн уурхайгаас зэсийн баяжмал үйлдвэрлэн гаргадаг. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сангийн 51%-ийг Монгол Улсын Засгийн газар, 49%-ийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг. Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу "Эрдэнэтийн овоо"-ны орд газарт байгуулагдсан.[1]
Агуулга |
Газарзүй[засварлах]
Орд газар нь Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойд зүгт 60 км, мөн Оросын Холбооны Улсын хилээс 140 км-т тус тус байрладаг. Дорнод-Сибирийн төмөр замын сүлжээтэй Наушки өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогдож үйл ажиллагаагаа явуулж байна.[2]
Үйл ажиллагаа[засварлах]
Жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.[3][4]
Мөн уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэх болон зэсийн хүдэр бутлах ган бөмбөлөгний үйлдвэр ажилладаг.[5]
Уулын баяжуулах үйлдвэр нь Монгол улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг.[6][7][8][9]
Спорт[засварлах]
Эрдэнэт үйлдвэрийн дэргэд спортын ордон ажилладаг[10][11][12] бөгөөд "Хангарьд" спорт клуб нь тус үйлдвэрийн харьяа юм.
Зургийн цомог[засварлах]
Эшлэл[засварлах]
- ↑ СП «Эрдэнэт»
- ↑ Вист Групп|СП Эрдэнэт. the original on 2012-10-28-с архивлагдсан. 2012-10-21-д хандсан.
- ↑ Montsame News Agency. Mongolia. 2006, Foreign Service Office of Montsame News Agency, ISBN 99929-0-627-8, p. 80
- ↑ Montsame News Agency. Mongolia. 2006, Foreign Service Office of Montsame News Agency, ISBN 99929-0-627-8, p. 83
- ↑ Michael Kohn: Mongolia, p. 143, London 2008
- ↑ СП «Эрдэнэт». the original on 2012-10-28-с архивлагдсан. 2012-09-28-д хандсан.
- ↑ Враждебные поглощения 01-30.09.2007. the original on 2012-10-28-с архивлагдсан. 2012-09-28-д хандсан.
- ↑ Перечень передаваемых Ростехнологии предприятий
- ↑ СП «Эрдэнэт». the original on 2012-10-28-с архивлагдсан. 2012-09-28-д хандсан.
- ↑ Drei Pisten bedient der Schlepplift in Erdenet. the original on 2012-10-20-с архивлагдсан. 2012-10-19-д хандсан.
- ↑ Ein Doppelankerschlepplift, ein einfacher Schlepper und bis zu 100 m Höhenunterschied. the original on 2012-10-20-с архивлагдсан. 2012-10-19-д хандсан.
- ↑ Спорт. the original on 2012-10-20-с архивлагдсан. 2012-10-20-д хандсан.
Гадны холбоосууд[засварлах]
| Commons: Эрдэнэт үйлдвэр - зураг, дуу, бусад юмс |