Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
| Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | |
|
|
|
|
|
|
| Төрсөн | 1964 оны 6 сарын 7 Хэнтий аймаг, Өндөрхаан |
|---|---|
| Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
| Төгссөн сургууль | Цэргийн дээд сургууль |
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны доктор.
1983-2000 онд Биеийн тамир спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш 3 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнагдсан. 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан болсон. Орос, англи хэлтэй.
Агуулга |
Улс төрд [засварлах]
- 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009 - 2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Тэрбээр байгаль орчныг хамгаалах, хариуцлагагүй уул уурхайн эсрэг УИХ дээр идэвхтэй ажилладаг улс төрч юм. Өөрийн сонгогдсон нутагт ашигт малтмалын лиценз өгүүлээгүй гишүүн юм. 2013 онд Монгол Ардын Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна.
Вэб хуудас [засварлах]
Амжилт [засварлах]
- 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
- 1990 онд Монгол Улсын дархан аварга
- 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
- 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
Үндэсний бөх [засварлах]
- 1985 онд 5 давж улсын начин
- 1986 онд 7 давж улсын заан
- 1987 онд 7 давсан
- 1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан
- 1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга
- 1990 онд 9 давж түрүүлэн даян аварга
- Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон
- 1991 онд 7 давсан
- 1992 онд 9 давж түрүүлсэн
- 1993 онд 9 давж түрүүлсэн
- 1994 онд 10 давж түрүүлсэн
- 1995 онд 9 давж түрүүлсэн
- 1996 онд 9 давж түрүүлсэн
- 1997 онд 9 давж түрүүлсэн
- 1998 онд 9 давж түрүүлсэн
- 1999 онд 9 давж түрүүлсэн
- 2000 онд 7 давсан
- 2001 онд 9 давж үзүүрлэсэн
- 2002 онд 7 давсан
- 2003 онд 7 давсан
- 2004 онд 6 давсан
- 2005 онд 6 давж шөвгөрчээ
- 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
Жүдо [засварлах]
Азийн наадмаас 1 мөнгө (1990 Бээжин, БНХАУ - +95кг), 3 хүрэл (1990 - үнэмлэхүй; 1994 Хирошима, Япон - +95кг, үнэмлэхүй) медаль хүртэж байв. Улсын 12 удаагийн аварга
Самбо [засварлах]
Дэлхийн 3 удаагийн аварга (1985, 1986, 1989), 2 мөнгөн медальт (1991, 1998). Залуучуудын дэлхийн аварга (1984)
Сонирхогчдын сүмо [засварлах]
Дэлхийн аварга (1993), Азийн аварга (1995). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн.