Монголын Ардчилсан Холбоо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Монголын Ардчилсан Холбоо нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан улс төрийн хөдөлгөөн юм. Одоогийн дарга нь УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга.

Угтвар нөхцөл[засварлах]

Зөвлөлт Холбоот Улсад өрнөсөн перестройка буюу өөрчлөн байгуулалтын нөлөө 1980-аад оны дунд үеэс Монгол оронд нэвтэрч, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болжээ. Энэ байдал аажмаар хүрээгээ тэлсээр 1989 оны арваннэгдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотод болсон Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөний индрээс МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоонд өргөх бичиг барих хэмжээнд хүрч задарсан.

Ардчилсан хувьсгал[засварлах]

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг. Нийслэлд болсон энэ цуглаанаас/ 7 хоногийн өмнө Эрдэнэт хотод анхны тайван жагсаал болсон бөгөөд тэр жагсаалд Эрдэнэт хотын бүх дарга нар оролцож хэний хэн ,аль байгууллагын ажилчин оролов гэж бүртэгэх дээ жагсаалд оролцсон хүмүүсийн ирцийг улам олон болгосон юм/мөн 1989оны 12-р сарын 6-нд цуглаан болж тэр цуглааны бичлэгийг 1989оны 12-р сарын 19-нд Э.Батүүл,Д.Энхбаатар нарт өгч явуулсан юм хэрэвээ түүх бичих гэж байгаа юм бол үнэнийг бич л дээ.Тэр цуглаан дээр Эрдэнэтээс Орос цэргийн ангийг гаргах,Тосон Заамарын алтны уурхайг ашиглахгүй байх,Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох,баригдаж байгаа Эсгий,эсгий гуталын үйлдвэрийг бариахгүй байх,Мод дамжуулах үйлдвэрийг нэн даруй хаах гэсэн шаардлагыг НТХ 5-р бүгд хуралд МАХН-н хорооны дарга Мянганбаяр,Эрдэнэт хотын дарга Д.Тогооч нараар явуулсан бөгөөд намын төв хорооны 5-р бүгд хуралын индэр дээрээс сэтгэлийн хөөрөлтөй,сэгсгэр үстэй хэдэн залуус давраад байна дараад өг гэж хэлэхийг сонсож суув. Лүн/ 3 хоногийн өмнө буюу 1989 оны 12 сарын 07-нд ХБДС-н (Ховдын Багшийн Дээд Сургууль) хэсэг багш оюутан Ард Аюушийн талбайд анхны улс төрийн жагсаал цуглаан хийж МАХН-ын ТХ-ны УТТ, Засгийн газарыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохийг шаардсан Өргөх бичгийг аймгийн НХ-ы Бүгд хурлын үеэр Улаанбаатарт хүргүүлэхээр гардуулж байжээ. Энэ жагсаал цуглаанд нийт 300 гаруй хүн оролцжээ.

1990 оны хоёрдугаар сарын 11-нд Ялалтын талбайд олон арван мянган хүн оролцсон дараагийн цуглаан болов. Энэ цуглаанаас хойш улс төрийн шинэчлэл хийх зорилготой холбоо, хөдөлгөөн шил шилээ даран байгуулагдлаа. Орон нутаг, үйлдвэр байгууллагуудад холбоо, хөдөлгөөний салбарууд бараг зэрэгцэн байгуулагдлаа.

1990 оны хоёрдугаар сарын 18–нд МоАХ-ны анхдугаар Их Хурал Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд хуралдаж, хот хөдөөгийн 611 төлөөлөгч, гадаад, дотоодын 200 гаруй зочин төлөөлөгч оролцжээ. Уг хурлаас МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг 35, тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгожээ.

Энэ хурлаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан юм. Хурлын үеэр ардчиллын анхны чөлөөт сонин болох Шинэ толь хэвлэгдэн гарсан түүхтэй. Тун удалгүй Монголын Ардчилсан Нам байгуулагдаж анхны даргаар нь Эрдэнийн Бат-Үүлийг сонгосноо албан ёсоор зарлав.

1990 оны гуравдугаар сарын 4-нд олон арван мянган хүн оролцсон цуглаан зохион байгуулж, 1990 гуравдугаар сарын 7-ноос Монголын түүхэнд анх удаа улс төрийн өлсгөлөн зарласан бөгөөд 1990 оны гуравдугаар сарын 29-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдхүүнээрээ огцорсноор өлсгөлөн зогссон. Улмаар 1960 онд баталсан Үндсэн Хуулийн оршил хэсгээс БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн гэсэн заалтыг хасч, олон намын тогтолцоог хуульчилсан явдал МоАХ тэргүүтэй ардчилсан хүчний хамгийн том ялалт болсон юм. Жагсаал цуглаан ойр ойрхон болж, олон нам тэгш эрхтэй оролцсон ардчилсан сонгууль явуулах, Улсын Бага Хурал байгуулах шаардлага тавьсан нь биеллээ олж, 1990 оны зургадугаар сард олон нам оролцсон анхны ардчилсан сонгууль болов.