Санжаасүрэнгийн Зориг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
С.Зориг агсаны хөшөө

Санжаасүрэнгийн Зориг 1962 оны 4-р сарын 20нд төрж - 1998 оны 10-р сарын 2 таалал төгссөн. С.Зориг нь монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч байв.

Амьдрал[засварлах]

Боловсрол[засварлах]

Хийж байсан ажлууд[засварлах]

  • ХЗЭ-н нийслэлийн хороонд зааварлагч
  • МУИС-д багш
  • 1990 оны намар Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажилласан.
  • 1992-1998 онд УИХ-ын гишүүн
  • "Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч
  • Монголын шатрын холбооны ерөнхийлөгч
  • Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч
Санжаасүрэнгийн Зориг

Зориг ба Ардчилсан хувьсгал[засварлах]

Санжаасүрэнгийн Зориг нь 1989 онд Монгол Улсын Их Сургуулийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Р.Гончигдоржийг сонгосон байдаг.

Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар Улсын Их Хуралд сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.

Аллага[засварлах]

1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 2-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

Түүнийг эрх баригч эвслийнхэн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь нотлогдоогүй аж.

Түүнтэй холбоотой зүйлс[засварлах]

  • Аав Санжаасүрэн нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан.
  • Ээж Доржпалам нь их эмч, Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин мөн Сэрэлт киноны гол дүр болох орос эмчийн дүрийг бүтээсэн хүн юм.
  • Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн Их Хуралд сонгогдон ажиллаж байгаа, Иргэний Зориг Намыг "Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлнэ" хэмээн зорилгодоо тусган байгуулсан нам юм.
  • Эхнэр Б.Булган, хүний их эмч мэргэжилтэй.
  • Зориг сайд байхдаа согтуудаа Төрийн ордны цонхоор бие зассан хэмээн Монголын хэвлэлүүдээр шуугиж байв.
  • Тэрээр шатар тоглох маш дуртай байсан бөгөөд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байв.

Нэг үгээр бол С.Зориг маань Монгол улсын бахархал болж байсан юм Таны хийсэн тэр их агуу түүхийг бид хэзээ ч мартахгүй...

Хэлсэн үг[засварлах]

  • Би монгол хүний саруул ухаанд итгэдэг
  • Бидний хувь заяа бидний гарт л байна
  • Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай

Хэвлэл мэдээлэлд[засварлах]

Агуулахад байгаа «Санжаасүрэнгийн Зориг» зургийн цомог