Улаан лооль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Улаан лооль
Bright red tomato and cross section02.jpg
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Eudicots
Баг: Solanales
Овог: Solanaceae
Төрөл: Solanum
Зүйл: S. lycopersicum
Латин нэр
Solanum lycopersicum
Карл Линней
Ижил утгатай нэршил

Lycopersicon lycopersicum
Lycopersicon esculentum

Улаан лооль (Solanum lycopersicum, syn. Lycopersicon lycopersicum & Lycopersicon esculentum) нь Solanaceae овгийн ургамал ба жимсийг нь хоол хүнсэнд хэрэглэхээр өргөнөөр тариалдаг. Улаан лооль нь жимс, эсвэл хүнсний ногооны алинд хамрагдах нь маргаантай юм. Энэхүү ургамал нь 1-3 м өндөр, модлог мөчир голтой байх ба навч нь 10-25 см урт, шар өнгийн цэцэг цэцэглэдэг. Цэцэг унасны дараа бидний хүнсэнд хэрэглэдэг лооль гарч ургадаг. Олон наст ургамал боловч сэрүүн бүсийнх нь нэг наст байна.

Өмнөд Америкийн Перу улсад одоогоос 400 гаруй жилийн тэртээ анх улаан лоолийг нээж, хоол хүнсэнд хэрэглэх болсон гэдэг. Харин испаничууд Америк тивийг нээснээр улаан лоолийг далайгаар тээвэрлэн Европ тивд авчирч тарималжуулсан түүхтэй юм.

Улаан лооль нь хүнсний ногооны төрөлд багтдаг бөгөөд уураг, сахар, каротин болон А, С, В1, В2, В3, К, Р, РР аминдэмээр баялаг төдийгүй кали, кальци, магни, фосфор, төмөр, хүхэр, иод зэрэг бичил элементээр баялаг байдаг. Гүйцэд боловсорсон улаан лоолийг хүнсэнд шууд хэрэглэнэ.

Тариалалт[засварлах]

2008 оны байдлаар дэлхийн хэмжээнд 125 сая тонн улаан лооль тарьж ургуулжээ. Үүнээс Хятад улс хамгийн эхний байранд байна.

Тариалалтаар тэргүүлэх орнууд — 2007
(тонн)
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад 33 645 000
Америк Америк 11 500 000
Flag of Turkey.svg Турк 9 919 673
Flag of India.svg Энэтхэг 8 585 800
Flag of Egypt.svg Египет 7 550 000
Дэлхийн нийт 126 246 708

Тарьж ургуулах талаар[засварлах]

Улаан лоолийг ургуулах явцад хамгийн гол арчилгаа нь олон салаалсан суганы навчийг түүх, мөн оройн нахиаг хоёр метр, ишний тоог 18 – 20 болоход тасдаж авч байх явдал. Суганы навчийг үрслэг суулгаснаас хойш арав хоногийн дараанаас авч эхэлнэ. Харин салаа ишнүүдээс ургасан суганы навчийг жимс өгч эхэлснээс хойш авах хэрэгтэй. 15 хоног хүртэл идэвхитэй ургадаг навчийг авахдаа багажаар бус зөвхөн гараар тасдаж авах нь сайн.

Улаан лооль нь амархан хорхойтдог. Иймд хортон шавьжнаас хамгаалахын тулд шавьжийг устгах үйлчлэлтэй уусмал бэлтгэх хэрэгтэй. Үүнд: 200 грамм сармисны хумсыг жижиглэн хэрчээд арван литр усанд хийж 5 – 6 минут хэртэй байлгасны дараа тэр даруйдаа шүршиж хэрэглэнэ. Үүнийг хоёр долоо хоногт хоёр удаа, нийтдээ дөрвөн удаа давтан хийнэ.

Мөн улаан лоолийн навчны шороог цэвэрлээд жижиглэж хэрчин 40 – 50 граммыг арван литр усанд хийж 30 – 40 минут хэртэй зөөлөн гал дээр тавьж идээшүүлнэ. Ийм аргаар бэлтгэсэн улаан лоолийн уусмал, тамхины уусмалаар цагаан эрвээхэй, бүхэг, хивж шүлст, хачиг зэрэг шавьжийг устгаж болно.


Зургууд[засварлах]



Гадаад холбоос[засварлах]

Викизүйлд Solanum lycopersicum-тай холбоотой мэдээлэл байна.
Commons
Викимедиа дуу дүрсний сан: Solanum lycopersicum