Түнэл сум
Түнэл сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 3,580 км² газар нутагтайгаас гуравны нэг орчмыг нь ой эзлэнэ. 2000 оны байдлаар 4,556 иргэнтэй. Сумын төв Булаг нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн хойш 46 км, нийслэл Улаанбаатараас 667 км зайд оршино.
Агуулга |
[засварлах] Түүх
Түнэл сумыг анх 1952 онд Бүрэн, Тосонцэнгэл, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ сумуудаас таслан байгуулжээ. 1956 онд Бүрэнтогтох суманд нийлүүлсэн ч 1959 онд дахин зохион байгуулжээ. 1938 онд тус сумын нутагт "Хар Усны Жингийн"нэгдэл байгуулагдсанаас хойш "Алтан Тариа", "Хөдөлмөр", "Эгийн Долгио" зэрэг хэд хэдэн нэгдэл байгуулагдаж, улмаар 1956 онд бүгд нэгдэж "Ялалт" нэгдэл байгуулагдаж, 1990 он хүртэл ажиллажээ.
[засварлах] Эдийн засаг
2004 оны байдлаар 101,000 орчим толгой малтай. Үүнд 50,000 ямаа, 34,000 хонь, 10,600 үхэр, сарлаг, 6,600 адуу, 84 тэмээ байв[1].
[засварлах] Эшлэл
[засварлах] Ном зүй
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х. 138
| Хөвсгөл | |
|---|---|
| Алаг-Эрдэнэ сум | Арбулаг сум | Баянзүрх сум | Бүрэнтогтох сум | Галт сум | Жаргалант сум | Их-Уул сум | Мөрөн сум | Рашаант сум | Рэнчинлхүмбэ сум | Тариалан сум | Тосонцэнгэл сум | Төмөрбулаг сум | Түнэл сум | Улаан-Уул сум | Ханх сум | Хатгал сум | Цагааннуур сум | Цагаан-Уул сум | Цагаан-Үүр сум | Цэцэрлэг сум | Чандмань-Өндөр сум | Шинэ-Идэр сум | Эрдэнэбулган сум Аймгийн төв: Мөрөн |
|