Рэнчинлхүмбэ сум
Рэнчинлхүмбэ сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 8,850 орчим км² газар нутгийн 2,910 км² нь бэлчээр, 35% нь ой болно. 2000 оны байдлаар сумын хүн ам 4284 байсны ихэнх нь дархад ястан байв. Сумын төв Зөөлөн нь аймгийн төв Мөрөнгөөс хойш 265 км, нийслэл Улаанбаатараас 998 км зайд оршино.
Агуулга |
[засварлах] Түүх
1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Рэнчинлхүмбэ сум бий болжээ. 1933 оны байдлаар 544 өрхийн 1,800 орчим хүн, 32,000 орчим толгой малтай байв. "Алтан Тал" нэгдэл 1956 онд байгуулагдаж, 1990 онд татан буугдсан. 1750 онд бий болсон Зөөлөнгийн Хүрээ нь 1771 онд одоо сумын төв байгаа газрын орчимд төвхнөжээ.
[засварлах] Эдийн засаг
2004 оны байдлаар 95,000 орчим толгой мал тоологдсоны 34,000 нь хонь, 30,000 нь ямаа, 21,000 нь үхэр буюу сарлаг, 9,200 нь адуу, 170 нь тэмээ байв[1].
[засварлах] Ном зүй
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.121
[засварлах] Эшлэл
| Хөвсгөл | |
|---|---|
| Алаг-Эрдэнэ сум | Арбулаг сум | Баянзүрх сум | Бүрэнтогтох сум | Галт сум | Жаргалант сум | Их-Уул сум | Мөрөн сум | Рашаант сум | Рэнчинлхүмбэ сум | Тариалан сум | Тосонцэнгэл сум | Төмөрбулаг сум | Түнэл сум | Улаан-Уул сум | Ханх сум | Хатгал сум | Цагааннуур сум | Цагаан-Уул сум | Цагаан-Үүр сум | Цэцэрлэг сум | Чандмань-Өндөр сум | Шинэ-Идэр сум | Эрдэнэбулган сум Аймгийн төв: Мөрөн |
|