Аюурбарбад буянт хаан
| Аюурбарбад Буянт хаан Юань гүрний эзэн хаан Рэньзун |
|
| Их Монгол Улсын хаан | |
![]() Буянт хааны хөрөг. |
|
| Хаанчлал | 1311 оны 4 сарын 7– 1320 оны 3 сарын 1 (8 жил, 329 хоног) |
|---|---|
| Хаан ширээнд суусан |
1311 оны 4 сарын 7 (25 настайдаа) |
| Бүтэн нэр | Монгол: ᠪᠦᠶᠠᠨᠲᠦ ᠬᠠᠭᠠᠨ ᠠᠶᠦᠷᠪᠠᠣᠠᠳᠠ Хятад: 愛育黎拔力八達 Аюурбарбад Буянт хаан |
| Өмнөх хаан | Хайсан хүлэг хаан |
| Дараагийн хаан | Шадбал гэгээн хаан |
| Хань | Раднашири |
| Хааны овог | Боржигин |
| Эцэг | Дармабала |
| Эх | Хонгирадын Даги |
Их Юань гүрний Рэньзун удирдагч буюу олноо Буянт хаан хэмээн алдаршсан Аюурбарбад нь Хубилай хааны гуч бөгөөд 1285 оны хөхөгчин тахиа жил Дармабалын 2 дахь хөвгүүн болон болон мэндэлжээ. Тэрээр Их Юан гүрний удирдагч болон Монголын их хаан гэсэн 2 цолтой байсан бөгөөд Монголын 8 дахь их хаан байсан билээ. Аюурбарбад нь Хятадын соёл иргэншлийг түлхүү дэмжиж байсан анхны Их Юан гүрний захирагч байсан ба Күнзийн сургаалийг голчлон баримтлагч байсан. Тэрбээр тайван замаар хаан ширээнд суусан бөгөөд хаан ширээнд суумагцаа өөрийн ах Хайсангийн улс төрийн бодлого, дэглэмийг нурааж голчлон Күнзийн сургаалийн дагуу улсаа удирдан залж байжээ. Түүнчлэн Аюрбарбад нь өмнө нь Юань гүрэнд хэрэглэгдэж байсан жанждыг сонгох системийг эргүүлэн сэргээсэн юм.
1307 онд түүний авга ах Өлзийттөмөр хаан таалал төгссөний дараа түүний бэлэвсэн хатан Хайсан болон Аюрбарбад нарыг хаан ширээнд суулгахгүйг хичээж байсан боловч тэд хаан ширээний эрхийг олж авч чаджээ. Үүний дараагаар тэд 1 зүйл дээр андгай тангараг өргөсөн нь тэдний үр сад нь ээлж ээлжээрээ хаан ширээнд залрах байжээ. Ийнхүү Хайсан Хүлэг хаан ширээнд сууж Аюрбарбад дараачийн хаан ширээний залгамжлагч болсон ба Хайсанг хаан ширээнд сууж байх хугацаанд Аюурбарбад Ерөнхий жанжны цол хэргэмтэй байсан бөгөөд түүний тойрон хүрээлэгчид нь дандаа хятад хүмүүс байжээ. Тэрээр өөрийн ах Хайсангийн улс төрийн бодлогыг машид буруушаан үздэг байсан ба Күнзийн сургаалийн дагуу улсаа удирдан залах ёстой гэж үздэг байжээ.
1311 оны 1 сард Хайсан Хүлэг хаан насан эцэслэсний дараа 1311 оны 4 сард Аюурбарвад хаан ширээнд заларсан байна. Аюурбарбад нь монголын ноёдууд Күнзийн сургаалийг мэддэг байх ёстой гэж боддог нэгэн байсан бөгөөд иймдээ ч түүнийг хаан ширээнд байх хугацаанд хятадыын олон ном хэвлэл монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан юм.
Хайсан хааныг нас нөгчсөний дараа Аюурбарбад Хайсантай тавьсан андгай тангарагнаасаа буцаж өөрийн хүү Шадбалыг дараачийн хаан ширээний залгамчлагчаар томилсон байна. Буянт хаан 1320 оны 3 сард 25 насандаа өөд болжээ.
