Замын-Үүд сум
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Замын-Үүд нь Дорноговь аймгийн сум юм.
2008 оны байдлаар 11,527 оршин суугчтай байв[1].
Тус суманд байрлах Замын-Үүд өртөө нь Монгол улс, БНХАУ-г холбосон төмөр замын цорын ганц боомт бөгөөд БНХАУ талын Эрээн хоттой холбогдоно. Тус боомтоор 2004 онд 950,000 хүн хил нэвтэрсэн тооцоо бий.[2] Чойр хотоос Сайншандаар дайран Замын-Үүд орох 432 км урттай засмал замтай.
"Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс" 2004 онд бий болжээ. Уг бүс нь Замын-Үүд болон Хятадын хилийн хооронд 900 га газрыг эзлэн оршино[3].
[засварлах] Эшлэл
| Дорноговь | |
|---|---|
| Айраг сум | Алтанширээ сум | Даланжаргалан сум | Дэлгэрэх сум | Замын-Үүд сум | Иххэт сум | Мандах сум | Өргөн сум | Сайхандулаан сум | Улаанбадрах сум | Хатанбулаг сум | Хөвсгөл сум | Эрдэнэ сум Аймгийн төв: Сайншанд |
|