Хатанбулаг сум
Хатанбулаг нь Дорноговь аймгийн сум юм.
| Дорноговь аймгийн арван дөрвөн сум | |
|---|---|
| Айраг · Алтанширээ · Даланжаргалан · Дэлгэрэх · Замын-Үүд · Иххэт · Мандах · Өргөн Сайншанд · Сайхандулаан · Улаанбадрах · Хатанбулаг · Хөвсгөл · Эрдэнэ |
|
Хатанбулаг сум
Сайншандаас 240 км. Тус сум 6 багтай. Хүн ам 3096. Одоогийн байдлаар салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байна. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль, 80 ортой дотуур байр, 12 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.
Эргилийн Зоо палеонтлогийн дурсгалт газар Файл:Egeliin zoo.jpg
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь говийн үзэсгэлэнтэй сайхан газруудын нэг ба сумын төвөөс баруун хойш 20 гаруй км зайтай бөгөөд энэ нутгаас олдсон эрт галавын олон амьтны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байдаг. Байгалийн сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй газар бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм. Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор 609км кв талбайг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Анх 1992 онд Америкийн эрдэмтэн Рой Чэпмен Эндрюс судалж байсан байна. Оросын эрдэмтэн И.А.Ефремов, Польшийн нэрт эрдэмтэн К.Яваровская нарын удирдсан олон экспедиц ажиллаж байжээ. Энэ газрын тухай дэлхийн эрдэмтэдийн бичсэн 50 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүд байдаг ба тэдгээрт “Алтан уул” хэмээн нэрлэгдэж энэ нэрээр алдаршсан байна. Эргэлийн зоогоос олдсон эрт галавын олон амьтаны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байна. Эрт дээр үеэс ард түмэн энэ нутгийг тахин шүтэж, морь уралдуулж, бөх барилддаг байсан домог яриа байдаг.
Энд бударгана, шар мод, гашуун суль, агь, хөмөл, таана, ерхөг, тэсэг, гоёо, цулхир, хармаг, алтан харгана, хайлаас зэрэг ургамал ургадаг.
Амьтаны аймгийн хувьд хар сүүлт, цагаан зээр, хулан зэрэг говийн унаган амьтад, үнэг, чоно, хярс, шилүүс, дорго зэрэг хөхтөн амьтад, ногтруу, ятуу, элээ, хэрээ, ууль, сар, тоодог зэрэг олон зүйл жигүүртэн шувуудтай нутаг юм.