Борхүүгийн Дэлгэрсайхан
Борхүүгийн Дэлгэрсайхан (1964 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн) -Монгол Улсын Их хурлын гишүүн, бизнесмен.
Намтар[засварлах | кодоор засварлах]
1982 онд Дорноговь аймгийн 1-р арван жилийн дунд сургууль
1987 онд БНМАУ-ын НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн хууль сахиулах их сургууль/ хуульч.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ[засварлах | кодоор засварлах]
1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч.
1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга.
1993-2016 онд “Дорнын говь” ХХК-нд.
2004-2015 онд “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал.
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн (Дорноговь аймгаас сонгогдсон).
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн (Дорноговь аймгаас сонгогдсон).
2023 оны 10-р сарын 5-ны өдөр Монгол Улсын сайд бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны даргаар томилогдсон.