Булган сум (Ховд)
- "Булган сум" хэмээх бусад утгыг хайж буй бол Булган сум (салаа утга)-г үзнэ үү.
Булган сум нь Ховд аймгийн сум юм. Улаанбаатараас 1855 км, аймгийн төв Ховдоос 385 км алслагдсан. Баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг.
Агуулга |
[засварлах] Түүх
Их Ижил мөрөн,Уралын Зайраас 1771 онд залуу Увш хааны удирдлагын доор дайн самуун, байгалын хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж эх нутагтаа нүүдэллэн ирсэн Халимагуудыг 1771 оны 08-09 сард Одоогийн Булган сумын нутагт суурьшуулжээ. Булган сум нь 1931 онд Монгол Алтайн нурууны чанадад Мөнхцаст оргилуудаас эх аван урсдаг Булган голын хөвөөнд "Баян судал" гэдэг газар байгуулагдсан.Булган сумын төвийг хожим Бүрэнхайрхан уулын хормойд шилжүүлэн байгуулсан түүхтэй. Булган голын хөндий нь улиас, бургас, чацаргана, алтан харгана, хонхот харгана шигүү ургасан, зам харгуй байхгүй битүү ургамлаар хучигдсан, Булган голоос гадна булаг шанд ихтэй, нуур цөөрөмтэй (цоохор нуур, гашуун нуур гэх мэт), чийглэг хөрстэй,урсгал усандаа минж элбэгтэй, тохой булан бүрт минж голын усыг тас боосон боогой ихтэй, зэрлэг амьтдаар дүүрэн тансаг нутаг байлаа.
[засварлах] Хүн ам
Хүн ам нь 15000 орчим, үүнээс 80% гаруй нь торгууд ястан.
[засварлах] Аж үйлдвэр, соёл боловсрол
Амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээ юм. Тус сум мах, өөх, ноосны чиглэлийн хонь, ямаа, махны чиглэлийн үхэр голлосон 134 мянган толгой малтай. Булган голын хөндийд 1000 шахам га усалгаатай тариалан эрхлэж гурилын түүхий эдээ өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ хил худалдаа хийдэг 2 боомттой.
Одоо Булган сум 70 гаруй мэргэжлийн багш, 110 гаруй ажилчинтай, 1900 гаруй сурагчтай 11 жилийн сургууль, 30 орчим их эмч, 50 гаруй ажилчинтай сум дундын эмнэлэг, соёл урлаг, тээвэр, эрчим хүч, худалдаа эрхэлдэг 40 гаруй байгууллагатай.
[засварлах] Байгаль цаг уур
Өвөл 35.5-40 хэм хүртэл хүйтэрч, зун намарт 38-40 хэм хүрдэг. Булган гол 100 гаруй км урсана. Алгана, цурхай, хадран загас, дэлхийд ховордсон Алтайн минж нутаглана. Цоохор, Гашуун нуур, Хагшаал, Аавдай, Баянгол, Индэрт зэрэг 50 гаруй гол горхи Булган голд цутгана. Булган нутаг вансэмбэрүү, шар мод, нохойн хошуу, алтан гагнуур, чийр, чихэр өвс, хулангийн ундаа, таван салаа зэрэг эмийн ургамалтай.
[засварлах] Алдартнууд
[засварлах] Монгол улсын баатар
Баясгалангийн Бадам, Энхийн Шийлэг
[засварлах] Хөдөлмөрийн баатар
Р.Лувсан, Ж.Отгонцагаан, Ж.Батлай, Х.Түвшин, Р.Хашбаатар, Б.Баадай, М.Бааст
[засварлах] Ардын багш
[засварлах] Гавъяат цолтнууд
Р.Тариа Ж.Отгонцагаан, Х.Бадамсэд, З.Жавлай, Ч.Сэнгээрэй, Ө.Шаравхаан, О.Шагдаржав, Т.Дорж, Н.Намхай, Б.Цэрэнжав, П.Очир, Б.Дугараа, М.Албанч, А.Шагдарсүрэн, Б.Сүхтэй, Отгоншар, Ж.Доржсүрэн, Д.Алтанхуяг, Б.Буядаа, Н. Баатарболд
[засварлах] Дайчид
Батжаргалын Дүгэр, Батбаярын Дүгэр, Төмөрцогтын Амарзаяа, Хонгойн Чойрог, Нохоодойн Магдаа, Самайн Мэндээ, Баарайн Чулуудай, Гашгайн Чэтгээ, Сүхравдангийн Чой, Батын Ишгэн, Раашийн Хорлоо, Батмэндийн Бүрэнтөгс, Эмгэний Зодов, Авираан Чулуундай, Болдын Бат, Магнаан Маргаажаа,
[засварлах] Ишлэл
| Ховд | |
|---|---|
| Алтай сум | Булган сум | Буянт сум | Дарви сум | Дөргөн сум | Дуут сум | Зэрэг сум | Манхан сум | Мөнххайрхан сум | Мөст сум | Мянгад сум | Үенч сум | Ховд сум | Цэцэг сум | Чандмань сум | Эрдэнэбүрэн сум Аймгийн төв: Ховд |
|