Өвөл
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Хадмал | |
| Монгол үсгээр | |
|---|---|
| буриад кирилл. | үбэл |
| монгол кирилл. | өвөл |
| халимаг кирилл. | үвл |
Өвөл - дэлхийн сэрүүн бүст орчих жилийн 4 улирлын хамгийн хүйтэн улирал. Намрын дараа өвөл ирж, өвлийн дараа хавар болно. Тогтвортой хүйтэн (Цельсийн 0 хэмээс доош), цас хоёр бол өвлийн үндсэн шинж юм.
Жилийн 12 сарын хамгийн хүйтэн гурван сарыг аргын тооллын дагуу дэлхийн бөмбөрцгийн умард хагаст 12, 1, 2-р, өмнөд хагаст 6, 7, 8-р сар гэж өвөлд хамааруулдаг. Умард хагаст 1-р сард, өмнөд хагаст 7-р сард өвлийн хамгийн хүйтэн сар болно. Өргөрөгийн байрлалаас хамаарч газар бүрт өдөр, шөнө харилцан адилгүй хугацаанд үргэлжилдэг. Умард хагаст 12 сарын 22, өмнөд хагаст 6 сарын 22-нд хамгийн богино өдөр, хамгийн урт шөнөтэй хоног буюу өвлийн туйл тохионо.
Зарим амьтад өвөл ичдэг. Мөн олон оронд шинэ жилийн баяраа өвөл тэмдэглэдэг.
| Commons: Winter - зураг, дуу, бусад юмс |