Чандмань сум (Ховд)
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Ховд аймгийн Чандмань сум нь Монголын баруун хэсэгт оршино. Ховд аймаг нь олон үндэстэн, ястнаас бүрдсэн сумдтай бөгөөд Чандмань сум нь халх ястны сум юм. Мөн халх сумд болох Дарви, Цэцэг сумдын хамтаар хуучин Засагт хан аймагт харъяалагдаж байсан. Чандмань сум нь Жаргалант хайрхан, Бумбат хайрхан хэмээн нэрлэгдэх нутгийн ард иргэдийн шүтээн болсон 2 том уултай. Чандмань сум нь хөөмийгөөр Монголдоо төдийгүй дэлхийд алдартай юм. Нийт нутаг дэвсэгийнх нь 60 орчим хувь нь тусгай хамгаалалттай ба байгалийн үзэсгэлэн цогцолсон нутаг юм. Мөн зүүн талаараа Дөргөн, Хар ус нуураар баруун тал нь Жаргалант, Бумбат хайрхануудаар хүрээлэгдсэн хангай, говь хосолсон нутаг юм.
| Ховд | |
|---|---|
| Алтай сум | Булган сум | Буянт сум | Дарви сум | Дөргөн сум | Дуут сум | Зэрэг сум | Манхан сум | Мөнххайрхан сум | Мөст сум | Мянгад сум | Үенч сум | Ховд сум | Цэцэг сум | Чандмань сум | Эрдэнэбүрэн сум Аймгийн төв: Ховд |
|