Абакан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Абакан хот
орос. город Абакан
хак. Ағбан
Хотын зураг
Төгс өөрчлөлт цогчин дуган
(оросоор Преображенский собор)

Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд
Абакан is located in Орос
Абакан
ОХУ дахь Абакан хотын байршил
Солбицол: 53°43′N 91°25′E
Улс Орос Орос
Холбооны нэгж Flag of Khakassia.svg БН Хакас Улс
Түүх  
Суурин үүссэн нь 1675 он
Газар нутаг  
 - Нийт 259 км²
Хүн ам  
 - Нийт (2010) 165,183[1]
 - Нягтрал 1862.4/км²
Цахим сүлжээ: abakan.ru (оросоор)

Абакан (орос. Абака́н; хак. Ағбан) — Орос улсын хот, Сибирьт байдаг Бүгд Найрамдах Хакас Улсын нийслэл. 112.38 км² нутагтай, 165,183 хүнтэй (2010).

Газар нутгийн тодорхойлолт[засварлах]

Газарзүйн байрлал[засварлах]

Абакан хот газарзүйн хувьд Москвагаас дорно зүгт 4218 км, Красноярскаас өмнө зүгт 407 км зайд, Енисейд цутгах Абакан голын адагт байрладаг.

Газрын байц[засварлах]

Абакан Хакас-Минусын хотгорын төв хэсэгт д.т.дээш 250 м өндөрт оршдог.

Уур амьсгал[засварлах]

Олон жилийн дунджаар өвөл I сард өдөр нь -14 °C сэрүүн, шөнө нь −23 °C хүйтэн, харин зун VII сард өдөр нь +26 °C халуун, шөнө нь +14 °C дулаан байдаг. Жилийн дундаж температур +1.5 °C, дундаж хур тунадас 328 мм.[2]

Цагийн бүс[засварлах]

Абаканы цаг нь Красноярскийн цаг (UTC+8) гэж хэлэгдэх цагийн бүст хамаардаг.

Иш татсан холбоос[засварлах]