Камчаткын хойг
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Камчаткын хойг (Орос хэл: полуостров Камчатка) нь Евразийн эх газрын зүүн хязгаарт, Оросын Холбооны Улсын Алс Дорнодод 1,250-км урт сунаж тогтсон хойг юм. Нийт талбай нь 472,300 км². Номхон далай, Агнуурын тэнгисээр хашигдан оршино.[1]
Камчаткын хойг нь засаг захиргааны хувьд Коммандерын арлууд болон Карагинскийн аралтай хамтдаа Оросын Холбооны Улсын Камчаткын хязгаарыг бүрдүүлнэ. 402,500 оршин суугчийн нь ихэнх нь оросууд бөгөөд 13,000 коряк оршин сууна. Хүн амын хагасаас илүү нь Петропавловск-Камчаткий (198,028) болон Елизово (41,533) орчимд төвлөрөн амьдардаг.
Камчаткын хойг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад Камчаткын хойгийн галт уулс гэсэн нэрээр бүртгэгдсэн байдаг.
Камчаткад жилд 2700 мм хур тунадас унадаг.
Агуулга |
[Засварлах] Газарзүй
Камчаткын хойгийн өмнөд цэг нь Лопаткын хошуу юм. Номхон далай талд Петропавловск-Камчаткий хот эрэг дээр нь байх хойг руу дугуйрч орсон Авача булан байна. Камчатка гол Авачагийн баруун хойноос эх авч, төв хөндийгөөр умрыг чиглэн урсч байгаад Ключигийн орчимд зүүн тийш эргэн, Усть-Камчатскаар Номхон далайд цутгана. Мөн Камчатка голын эхийн урдхан талаас эх авах Бистрая гол баруун өмнийг чиглэн урссаар Агнуурын тэнгист цутгадаг.
[Засварлах] Галт уулс
| Камчаткын галт уулс* | |
|---|---|
| ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
|
|
|
| Петропавловск-Камчаткийн дэргэд сүндэрлэх Корякский галт уул
|
|
| Улс | |
| Төрөл | Байгалийн |
| Шалгуур | vii, viii, ix, x |
| Дугаар | 765 |
| Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
| Бүртгэсэн түүх | |
| Бүртгэсэн | 1996 (20-р чуулган) |
| Сунгалт | 2001 |
| * Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
|
Камчатка нь галт уулсын орон билээ. Тус хойгт 160 орчим галт уул байдгаас 29 нь идэвхтэй галт уул юм. Галт уулс нэг дор бөөгнөрсөн, дэлхийд ховор тогтоцтой тул ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авч, хамгаалж буй.[2]
Хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 4,750 метр өргөгдсөн Ключевская Сопка галт уул бөгөөд энэ нь умард өргөргийн идэвхтэй галт уулсын дунд хамгийн том нь юм.[3]
Мөн цунами, газар хөдлөлт ч тус бүс нутагт их тохиолддог. 1737 оны 10 сарын 16, 1952 оны 11 сарын 4-нд тус тус магнитудын ~9.3, 8.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж байв.[4] Сүүлийн үед гэвэл 2006 оны 4 сард хэд хэдэн удаа газар хөдөлсөн нь бүртгэгдсэн.[5]
[Засварлах] Эшлэл
- ↑ Камчаткын хойг. Британника нэвтэрхий толь. 3 сарын 5, 2009-д авсан.
- ↑ World Heritage (1996). Камчаткын галт уулс. ЮНЕСКО. 3 сарын 5, 2009-д авсан.
- ↑ Press Releases - Public Affairs Office - The University of Nottingham
- ↑ The 4 November 1952 Kamchatka Earthquake and Tsunami. Australian Government Bureau of Meterology. 3 сарын 5, 2009-д авсан.
- ↑ Earthquake Hazards Program (2006). Magnitude 7.6 - Koryakia, Russia. US Geological Survey. 3 сарын 5, 2009-д авсан.
- Diana Gealdhill, 'Kamchatka', Odyssey Books, 2007