Монгол бичиг үсгүүд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

(Монголын түүхэн үсгүүд-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Монголд хэрэглэгдэж байсан түүхэн үсгүүд хийдийн хаалга дээр. Үүнд, дөрвөлжин үсэг, Ланз, Төвд үсэг, Соёмбо үсэг, Монгол бичиг

Олон зууны туршид Монгол хэлийг бичигт буулгах төрөл бүрийн системүүд зохиогдссор иржээ.

Хамгийн хуучных нь болох Монгол бичиг нь одоо хүртэл хэрэглэдсээр ирж буй, хамгийн их амжилт олсон систем нь юм.

Агуулга

[Засварлах] Их Монгол Улсын өмнө

Киданууд нь том ба жижиг гэсэн хоёр төрлийн бичигтэй байсан. Эдгээр нь одоо ч гэсэн бүрэн тайлагдаагүй.

  • Том үсэг (хятад нэр)
Ляо улс буюу Кидан улсын үндэслэгч Елþй Абужи (Амбагян) 920 онд энэ үсгийг анх үндэслэжээ. Хятад ханзнаас гаралтай. Ихэнхдээ дүрс хэрэглэж байсан гэгдэх боловч үсэг хэрэглэж байсан ч байж болно.
  • Жижиг үсэг (хятад нэр)
Елþй Абужийн дүү Диэла 924-925 оны үед үндэслэсэн. Уйгур хэл бичгээс гаралтай.

[Засварлах] Монгол бичиг

Гол өгүүлэл: Монгол бичиг
Монгол бичиг

Монгол хэлд зориулан бүтээгдсэн хамгийн анхны болоод хамгийн их амжилт олсон бичиг. Чингис хааны бичгийн түшмэл Тата-Тунга үндэслэсэн. Уйгур бичгээс гаралтай.

Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг.

[Засварлах] Али-гали үсэг

Гол өгүүлэл: Али-гали үсэг

Али-Гали үсэг нь 1587 онд Харчины Аюуш гүүш зохион боловсруулсан монгол бичгийн галигийн тогтолцоо юм. Али гэдэг нь эгшиг, гали гэдэг нь гийгүүлэгч гэсэн утгатай самгард үг юм. Энэхүү галиг үсэг нь харь хэлний үгийг үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр үүргийг зэрэг гүйцэтгэж чадна. Өөрөөр хэлбэл харь хэлний үгийг цаад эх хэлээрээ хэрхэн бичдэгийг үсэг үсгээр нь хадаж тэмдэглэх, мөн хэрхэн дууддаг байдлыг нь галиглан бичдэг байсан нь монгол галигийн тогтолцооны нарийн боловсорсныг харуулна.

[Засварлах] Тод бичиг

Гол өгүүлэл: Тод бичиг

Ойрадын лам Зая Бандид Намхайжамцын 1648 онд зохиосон. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулах, мөн төвд ба санскрит хэлүүдийг хялбар бичих зориулалтаар бүтээгдсэн. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь монгол бичгээ тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. 1924 он хүртэл Орос дахь Хальмагууд хэрэглэж байсан. Хятадын Шинжаан мужид Ойрадууд одоо болтол хэрэглэдэг.

[Засварлах] Вагиндрагийн үсэг

Гол өгүүлэл: Вагиндрагийн үсэг

Вагиндрагийн үсэг нь 1905 оны үед Буриадын лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан зохиосон буриадын шинэ үсэг юм. Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар нэлээд хэдэн ном хэвлэн гаргажээ.

[Засварлах] Дөрвөлжин бичиг

Гол өгүүлэл: Дөрвөлжин бичиг
Дөрвөлжин бичгээр "Вики" гэсэн үг

Дөрвөлжин бичиг нь Хубилай хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.

Дөрвөлжин бичиг нь монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал Юань гүрнийг мөхтөл албан бичиг болгож (1368) хэрэглэгдэж байжээ. Зарим судлаачид дөрвөлжин бичгийг солонгосын хангыл үсгийн үндэс болсон гэж үздэг.

[Засварлах] Соёмбо үсэг

Гол өгүүлэл: Соёмбо
Соёмбо үсгийн бирга тэмдэг

Соёмбо үсэг нь 1686 онд Гомбодоржийн Занабазарын зохиосон, Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулагдсан, Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс гаралтай 90 үсэг бүхий бичгийн хэл юм. Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан.

Соёмбо гэж санскрит хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай. Соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.

[Засварлах] Босоо дөрвөлжин үсэг

Соёмбо үсгийн хамтаар Занабазар нь босоо дөрвөлжин үсэг гэгчийг зохиожээ. Энэ нь 1801 онд л дахин нээгдсэн бөгөөд одоогоор хэрэглээ нь тодорхойгүй.

[Засварлах] Латин үсэг

1941 оны 2 сарын 1-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс латин үсгийг албан ёсныхоо бичгээ болгосон боловч хоёрхон сарын дараа буюу 3 сарын 25-нд энэ шийдвэрээ буцаажээ. Албан ёсоор бол Монгол хэлний бүх дуу авиаг тэмдэглэж чадахгүй байсан тул больсон гэсэн хэдий ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудтай бараг нэгэн зэрэг кирилл үсгийг албан ёсны болгосон тул энэ нь улс төрийн бодлого байсан байж магадгүй.

[Засварлах] Кирилл үсэг

Гол өгүүлэл: Кирилл үсэг

Кириллийг 1946 онд Монголын албан ёсны бичиг болгосон. Монголд хэрэглэгдэж буй кирилл цагаан толгой нь Оросынхоос 2 үсгээр илүү (ө, ү).

Кирилл нь Грек үсгээс гаралтай бөгөөд 9-р зуунд амьдрарч байсан Болгарын Кирилл, Мефодий Гэгээнүүд түүнийг стандартчилсан гэдэг.

[Засварлах] Бусад

1908 оны Нууц Товчооны хувилбар

Монгол хэлийг мөн Хятад, Араб бичгээр тэмдэглэж байсан. Арабаар бичигдсэн монгол хэлний толь бичиг байдаг бол Монголын соёлын анхныд тооцогдох бичгийн дурсгал болох Монголын Нууц Товчооны Монгол хэлд галигласан Хятад ханзаар бичсэн хувилбар нь өнөөгийн хувилбаруудын эх болж байна.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Mongolian writing - зураг, медиа материалууд
Хувийн хэрэгсэлүүд