Интернэт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Интернет сүлжээ
Шугамын урт нь хоёр зангилаа (node) хоорондын саатлыг үзүүлнэ.Өнгөөөр доорхийг тэмдэглэв. Үүнд: хар хөх: net, ca, us; ногоон: com, org; улаан: mil, gov, edu; шар: jp, cn, tw, au, de; улаан хүрэн: uk, it, pl, fr; алтан шар: br, kr, nl; цагаан: мэдэгдэхгүй

Интернет гэдэг нь стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий харилцан холбогдсон компьютеруудын сүлжээ бөгөөд энэхүү сүлжээ нь Дэлхий даяар тархсан байдаг. Үндсэндээ интернетийг "сүлжээнүүдийн сүлжээ" хэмээн нэрлэж болох ба уг сүлжээнд хот хоорондын, академик, бизнес болон засгийн газрын гэх мэт хэдэн сая сүлжээнүүд багтсан байна.

Түүх[засварлах]

Интернэт анх АНУ-ын цэрэг дайны тагнуулын зориулалтаар 1969 онд байгуулагдсан ARPANET сүлжээ бөгөөд 1980-аад оны үед INTERNET, MILNET хэмээн хуваагдаж, INTERNET-ийг 1990 оны үед хүйтэн дайны уур амьсгал намжсантай холбогдуулан АНУ-ын Засгийн газраас дэлхий нийтийн мэдээллийн сүлжээ болгон ашиглах шийдвэр гарсан гэдэг. Өнөөдөр интернэтийг мэдээллээ түгээх, мэдээлэл авах зорилгоор вэб сайт байрлуулах, хоорондоо харилцах зорилгоор электрон шуудангийн гэсэн хоёр үндсэн хэлбэрээр ашиглаж байна.

Интернэт Монголд[засварлах]

1992 онд Цахилгаан холбоонд технологийн шинэчлэлт хийж, аналог системийг тоон технологиор сольсноор шилэн кабелын сүлжээ үүсэж Монголд интернэт хөгжих таатай нөхцөл бүрдсэн юм. 1994 онд Монгол улс Интернэтэд холбогдож, Датаком компани 1996 онд интернэтийн сүлжээ оруулж ирснээр Монголын интернэтийн хөгжлийн суурь тавигдсан. Өнөөдөр Монголын хүн амын 70 орчим хувь нь интернэт ашиглаж байгаа бөгөөд тэдний 70 гаруй хувь нь 15-35 насны залуучууд байна гэсэн судалгаа гарчээ.

Гадаад холбоос[засварлах]