Скандинавын хойг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Скандинавын хойг

Скандинавын хойг (шве. Skandinaviska halvön, норв. Skandinaviske halvøy, Фин хэлээр: Skandinavian niemimaa) нь Европын хойд хэсэгт орших томоохон хойг бөгөөд Норвеги, Швед улсууд оршино.

Хойгийн төв хэсэгт Скандинавын нуруу сунайх бөгөөд Хойд мөсөн далайн эргээр мөсөн голын үүсгэх фьорд гэж нэрлэдэг хавцлууд үргэлжилнэ. Балтын тэнгисийн эрэг хавийн хэсэг нь нуур цөөрөм олонтой тэгш тал юм.

Улс төрийн газарзүйн хувьд Швед, Норвеги, Финланд, Орос улсууд тус бүс нутагт холбогдоно. Эрт дээр цагт викинг буюу нормандууд амьдардаг байв.