Найроби
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Найроби Nairobi |
|||
Найроби |
|||
|
|||
| Координат: | |||
|---|---|---|---|
| Улс | |||
| Муж | Найроби муж | ||
| Түүх | |||
| Байгуулагдсан | 1899 | ||
| Засаглал | |||
| - Мэр | Жеоффрей Мажива | ||
| Газар нутаг | |||
| - Нийт | 684 км² | ||
| Өндөр | 1,661 м | ||
| Хүн ам | |||
| - Нийт (2007) | 2,940,911 | ||
| - Нягтшил | 4,230/км² | ||
| - Метрополи газар нутагт | 4 сая | ||
| Цагийн бүс | UTC+3 | ||
| Вэб хуудас: www.nairobicity.org/ | |||
Найроби (Nairobi) нь Кенийн нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. "Найроби" гэсэн нэр нь Масаичуудын Энкаре Нйироби буюу "Сэрүүн усны газар" гэдэг хэлцээс гаралтай. Харин олны дунд бол "Наран дахь Ногоон Хот" хэмээн хочлогддог.
Найроби нь 1899 онд байгуулагдсан бөгөөд 1905 онд Момбасагийн оронд нийслэл болжээ. Кени улсаас гадна Найроби муж болон Найроби дүүргийн төв нь юм. Найроби нь улсынхаа өмнөд хэсэгт, Найроби голын эрэг дээр 1661 м өндөрт оршдог.
Найроби нь зүүн Африкийн хамгийн их хүн амтай хот бөгөөд нийт хотын эргэн тойронд 3-аас 4 сая хүн амьдардаг. 1999 оны тооллогоор Найроби хотын 684 км² захиргааны нутаг дэвсгэрт 2,143,254 хүн амьдардаг байна. Найроби нь одоогоор Африкийн 4 дахь том хот нь юм.
Найроби нь улс төр, санхүүгийн хувьд Африкийн хамгийн чухал хотуудын нэг юм. Олон компани, байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бизнес, соёл урлагийн томоохон төв болдог. Глобалчлал ба Дэлхийн Хотуудын Судалгааны Групп ба Сүлжээ (GaWC) нь Найробиг нийгмийн томоохон төв хэмээн тодорхойлжээ.
[Засварлах] Гадаад холбоос
| Commons: Nairobi - зураг, медиа материалууд |