Хамхөн

Хамхөн хот

(солонгос) 함흥시
(галиг №1) Hamhŭng-si
(галиг №2) Hamheung-si
Хотын зураг

Солбицол: 39°55′N 127°32′E
Улс Умард Солонгос
Аймаг Куаннам
Муж Өмнөд Хамгён
Газар нутаг  
 - Нийт км²
Хүн ам  
 - Нийт (2005) 768,551
 - Нягтрал /км²

Хамхөн (сол. 함흥시, солонгос дуудлага нь «hamɣɯŋ-ɕi») — БНАСАУ-ын дорнод эргийн тэргүүн, бүх улсын хоёрдугаар их хот; Өмнөд Хамгён мужийн төв.

Хотын нэр монгол хэлнээ оросыг дагаж Хамхын (галигийн «ɯ» авиаг түрэгт «ы») гэж бичигдэх нь бий. Солонгосоос монгол авианд тааруулсан нь Хам-хөн юм.[1][2]

Хамхөн хот 2008 онд 768,551 оршин суугчтай байсан.[3] Солонгосын дайны үед ихэнх барилга байгууламж сүйдэж, Зүүн Германы тусламжаар сэргээн босгожээ. Одоо Умард Солонгосын дорнод эргийн (Япон тэнгисийн) худалдааны томоохон боомт, химийн үйлдвэрлэл г.м олон төрлийн аж үйлдвэр хөгжсөн газар юм.

Хамхөн нь Чосон улсыг үндэслэгч И Сон-ге вангийн төрсөн газар, сагаг гурилын хүйтэн гоймон (랭면, 냉면 нэн-мён) хийж гаршсан хоёроороо алдартай.[2]

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]