Чаган-ду

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Умар Солонгос улсын их эрхт арван дөрвөн нутгийн нэг
Чаган аймаг
자강도 → Чаганду
Улс орон Flag of North Korea.svg Умар Солонгос (БНАСАУ)
Бүс, муж Куаньсо
Засаг захиргааны нэгж аймаг (도 ту/ду)
Засаг захиргааны төв Канге
Нутгийн хуваарь 18 нутаг = 3 хот + 15 хошуу
Газар нутаг 16,765 км²
Хүн ам (2008) 1,299,830 хүн
Нягт сийрэг 78 хүн/км²
Чаган аймгийнхан Солонгос үндэстэн (≤100%)
1949 он Умар Пёнъань аймгийг хувааж
Чаган аймгийг шинээр үүсгэсэн
Цагийн бүс Солонгосын цаг (НЗНЦ+9)
Энэ нутгийг бусад Чаган нэртнээс ялган таниарай.

Умар Солонгос улс (БНАСАУ)-ын их эрхт арван дөрвөн нутгийн нэг болсон нэгэн аймгийг Чага́н (солонгосоор 자강도 [чагаанъ-ду], англиар Chagang Province, оросоор провинция Чагандо) гэдэг. БНАСАУ байгуулагдсны дараа жил Умар Пёнъань нутгийг хуваахад нэг тал нь нэрээ өвлөж, өрөөсөн тал нь Чаган гэдэг нэртэй болжээ.

Нутгийн хуваарь[засварлах]

Чаган аймаг дотроо 3 хот (시), 15 хошуу (군) болж хуваагддаг. Үүнээс гурван хотын нэрийг доор дурдав.

  • Канге (강계시) – аймгийн төв, 1949 онд хот болсон
  • Хичонь (희천시) – 1967 онд хотын зэрэг авсан
  • Маньпу (만포시) – мөн 1967 оноос хот гэгдсэн

Зураг[засварлах]

Викимедиа дуу дүрсний сан: Чаган аймаг