Түмэн гол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Location Tumen-River.png

Түмэн гол (Хятад хэл: хялбаршуулсан ханз: 图们江уламжлалт ханз: 圖們江пиньинь: Túmen Jiāng, солон. 두만강, 豆滿江) нь Пэкдү уулаас эх авч, Хятад, Хойд Солонгос, Оросын хилийн дагуу урсан Япон тэнгис буюу Зүүн тэнгист цутгадаг, 521 км урттай гол юм. Адгийн 17 км нь Хойд Солонгос ба Оросын, бусад хэсэг нь Хойд Солонгос ба Хятадын хилийн шугам болно. Голын нэр нь монгол хэлний түм буюу арван мянга гэдэг үгээс гаралтай. Орос хэлээр "Туманная река" гэдэг нь манант гол гэсэн утгатай юм.

1995 онд ОХУ, Монгол Улс, Хятад, Өмнөд Солонгос улсууд Түмэн голын эдийн засгийн хөгжлийн бүсийг байгуулах тухай гурван гэрээнд гарын үсэг зурсан.

Түмэн гол нь Хятад, Хойд Солонгосын хилийн ихэнхийг эзэлдэг Ялу голтой харьцуулахад нарийн, гүехэн тул Хойд Солонгосын дүрвэгсэд голдуу Түмэн голоор хил давдаг байна.